11.5.2011
Загас толгойноосоо ялзарсан нь
Єнгєрсєн зун Сэлэнгэ аймгаас нэг айл охиндоо 450 мянган тєгрєгєєр дунд сургууль тєгссєн гэрчилгээ худалдан авчээ. Охин нь эмч болох хvсэлтэй тул ЭМШУИС-т элсэлтийн шалгалт єгсєн байна. Хими гэдэг чинь хvнд хичээл тул тэнцэхгvй нь ойлгомжтой. Гэтэл аймгийнх нь эмч 1200 ам.доллар єгєєд эмчилгээний ангид орох санал тавьжээ. Ингээд нэг ёсондоо бараг хоёр сая тєгрєгєєр ЭМШУИС-т орлоо. Цаашид хичээлээ дийлэх болов уу. Улиралд хэдэн тєгрєг тєлж дvнгээ гаргах бол. Тєгсєєд хэдэн хvний аминд хvрэх бол.

Хандив єргєж, дээд сургуульд элссэн балчир оюутан олширсоор

2007 оны бичлэг гэхэд, их сонирхолтой бичлэг байна.
Хуучин цагт до яамны ажилтан их сургуулийн захиргааг ажиглан суудаг байсанд, сэхээтнүүд их дургуйцдаг байсан.
Одоо цагт, сургууль болгонд буудлагын баг багаддаг болсон байх. Гэвч бид бүгд одоо эрх чөлөөтэй болж, шинэ үеийн ардчилсан эмч эрдэмтэн нараа аль хэдийнээс бэлтгэж эхэлсэн. Ард түмний найдвар, алтан боломж.
Монголын гэрэлт ирээдүй энүүхэн энд байх ёстой. Бусад шинжлэх ухааны салбаруудаар юу болж байгааг чөтгөр л мэднэ.

Нээг их удалгүй Aрдчилсан Конго улсад атаархаж явах шинжтэй.
Бичсэн: AmonRa | цаг: 23:58 | Өдрийн тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


техникийн ухааны доктор Ишжбалжир баавайн "Багш нар боловсролын салбарыг өөрсдөө алж байна" гэдэг үг санаанаас гардаггүй. Мэдээж аварч байгаа нь бас байдаг л байх.
Германы шалгалт авдаг нэг аргыг дуулж байсан. Юу ч гэсэн тухайн оюутны дүнг объектив байдлаар засдаг. Кодлоод дараа нь яадаг ч гэлээ. Хэн ч хэний материал гэж мэддэггүй гэсэн. Орос манай хоёр аман шалгалт гэж балиар юм болдог.
Бичсэн: dadido цаг: 12:12, 23.5.2011 | Холбоос | |


Германд, ер нь европт хүмүүжлээс эхсүүлэн, шал өөр үүлдрийн хүмүүс шүү дээ.
Цаанаас нь сургуулиуд нь нэр хүндээ, нэр төрөө бодож чанартай боловсон хүчээ гаргахаа л бодно.
Бичсэн: AmonRa цаг: 14:12, 23.5.2011 | Холбоос | |


unendee uuruu mungu tuluud uuriiguu l suitguulj bgaa hereg gedgiig oilgodog bolchuul handiv ugch emch boloh gesen humuus tsuuruh bhda
Бичсэн: dao цаг: 03:33, 24.5.2011 | Холбоос | |


Бүгдийг зөвхөн мөнгөөр шийдэж болдог гэсэн ойлголт манайхны толгойнд сайн суусан байгаа шд. Иймэрхүү сэтгэлгээ мөд арилдаггүй юм даа. ;)
Бичсэн: AmonRa цаг: 07:07, 24.5.2011 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих