जगन्नाथ

Энгийн хэдэн жишээ

Улс төрийн ажиллагаа гэж байдаг- маш сонирхолтой эд. Нийгэм судлаачид, сэтгэл судлаачид, түүхчид энэхүү үзэгдлийг сайтар ажиглаж, бүлэг бүлгээр нь, хором хормоор нь өрөөд шалгадаг. Бас хамгийн чухал нь: үндэслэлтэйгээр, баталгаат эх сурвалжийн үндсэн дээр нэг нэгэндээ хийсэн ажлаа толилуулдаг. Шалгаж, хянан тохиосны дараа олон нийтэд танилцуулдаг.
Гэвч одоо цагт, баталгаат эх сурвалж гэж сүржигнээд байх хэрэггүй болсон- ардчиллын нэг давуу тал нь, лонхны дуунд урамшсан иргэд амандаа орсноо ярих эрх чөлөөтэй болсон. Баярлууштай.

Маш эртний цагаас, улс төрд хүн сүргийг удирдах маш олон бузар арга бий болсон. Хүн сүрэг энэхүү арга барилыг ойлгох байтугай, өөрийг нь залан удирдаж байна гэдэгт огт төсөөлөлгүй явж байдаг. Бүгд хөөрөн намирч, цуглаан жагсаал явуулж нэгддэг. Энэ цагт нэгэн маш сонирхолтой ажиллагаа явагддаг.

Мэдээж хэрэг, зүгээр нэг нэгддэггүй гэж удаа дараа бичигдэж байсан. Нэгэн "энгийн", чи бид хоёр шиг ард түмний хөвгүүн гарч ирж, нэгдэх жагсах, шударга ёсны төлөө тэмцэх мэтчилэн уриа лоозон мандуулдаг. Хүн сүрэг эгэл нэгэн агаа буюу манлайлагчийг даган намирдаг.

Жагсаал цуглаан нь эхэлсэн цагт хамаг ноотой юм нь эхэлнэ. Үүнд олон нийтийн цуглаан жагсаал явагдахад, манлайлагчид зодоон ба үймээн санаатайгаар зохион байгуулдаг. Үүний хариуд журам сахигч, цагдаа нар үймээнийг зогсоохоор орж ирнэ. Цагдаа ирэхийг ихэвчлэн яг хүлээж байдаг: цагдаа нар давамгай хүчинд зодуулж, азтай бол тахир дутуу үлддэг. Азгүй бол, хэдэн хүүхдүүд өнчин үлдэнэ.

Үүний хариуд цагдаа нар нэмэлт хүч илгээж, байдлыг хяналтандаа авч, жагсаал цуглааныг тараахыг оролддог. Гэвч олон түмэн тэднийг мэдээж хэрэг эсэргүйцдэг. Эрх чөлөөгөө эдэлж буй ард иргэдийг дарангуйлж байна хэмээн, манлайлагч нь сүргээ мөн адил хатгаад өгдөг.
Сүргийн манлайлагчийн бууны ноход ээдрээтэй байдлыг улам хурцатгаж, хэл амаар цагдааг доромжилж, өдөөн хатгалга явуулдаг. Уурлаж бухимдсан цагдаа нар зөв бурууг ялгалгүйгээр бороохойдож эхэлдэг. Үүнд олон түмэн уурлаж бухимдан, үй түмнээрээ зодолдож эхэлдэг.

Хэн нэгэн энэ цагт цагдаагийн хөл доор галт тоглоом хаявал, үймээн дэгддэг. Энэ дохиог төлөвлөсөн газарт мэргэн буудагч хүлээж байдаг. Дуу гарсан даруй, үймээнд хамаатай хамаагүй үзэгч эсвэл оролцогчийг буудаж алдаг.
Олон түмэн үүнд зэрлэгшиж, үймээн хараа хяналтаас гардаг- сүрэг ухаан жолоогоо алдаж, эргэн тойрноо сүйтгэж эхэлдэг.

Гэвч мэргэн буудагч энгийн гэмгүй иргэдийг буудах албагүй. Эсэргүүцлийн буюу жагсаалыг зохион байгуулсан, индэр дээр зогсох манлайлагчийг буудаж болно- ихэвчлэн тэр хүнийг золиослохыг жагсаал цуглаан зохион байгуулахын явцад шийдвэрлэсэн байдаг.
Үймээн дунд тэсрэлт гарна- хэн нь тэсрэлт хийсэн нь ихэвчлэн хамаагүй болдог. Цуст мөргөлдөөн бол улс төрийн дүр төрхийг өөрчлөх маш сайн арга юм. Гол нь хүмүүсийн адгуус шинж чанарыг өдөж, галзууруулдаг.

Мэдээж хэрэг, бүх юм байснаараа үлдэнэ. Амьдрал сайжрахгүй- бүх юм хэвэндээ ордог- энэ удаад шинэ улс төрч л төрийг манлайлсан болохоос. Тэнэг хүнд үүнийг ойлгох тун бэрх байдаг. Хүн гээч араатан, ямар ч төрийн тогтолцоо байлаа, дургуйцаж байдаг жамтай.

Энэхүү тохиолдол дэлхий өнцөг бүрд тохиолддог. Цагдаад улс төрчийн амбиц нь огт падлийгүй. Гэвч улс төрч, эсвэл төр нь өөрөө цэвэрхэн үлдэхийн тулд цагдаагийн буруу ажиллагаанд хамаг буруу байсан гэж бурууг тохдог. Энэ бол улс төрчийн жижүүр ажиллагаа гэж хэлж болно. Бүх орнуудад, бүх улс төрийн тогтолцоонд үйлчилдэг нээнтэг. Ард түмэн итгэж, цагдаагаа үзэн ядаж эхэлдэг.

Энэ учраас, хөгжсөн ардчилалтай нийгэмд цагдаагийн ажилтан нар улс төрийн өдөөн хатгалгыг газар дээр нь нам дардаг. Маш хэрцгийгээр, маш түргэн, өршөөлгүйгээр гүйцэтгэдэг. Цагдаагийн ажилтангууд нь үймээн дунд ажиллах маш дургүй. Ардчилсан нийгэмд бороохойн хууль үйлчилдэг, үйлчлэх ч болно. Гэвч ийм тохиолдол гарлаа гэхэд, цагдаа нар нэг төрлийн шатар маягийн тоглоом тоглож эхэлдэг.

Миний бичих энэ жишээ бол 3 жилийн өмнө европын Б. хотод болсон бөгөөд, ямарваа нэгэн ер бусын, эсвэл гажууд үзэгдэл гэж тооцогддоггүй аж. Үйл явдал болох ёстойгоороо эхэлж байх юм: манлайлагч сүргээ дагуулан, нэгдэхийг, жагсахыг, тэмцэхийг уриална.
Шуурхай албаны бэлтгэлийн ажил өдрийн өмнөөс эхэлж, ахлах ажилтан газрын зураг дээр заадаг: 

"Энд зодоон болно, энд идэвхтэй хүмүүс нь үймээн дэгдээхийг оролдоно. Энэ барилгад манай хүмүүс байх хэрэгтэй, эндээс буудах болзошгүй. Энд хүнд тэрэг байрлуулж, замыг хааж, энд гарцыг бий болгоно.
Энэ байшинг хяналтанд авбал, тэр зүг буудна. Энэ учраас мэргэн буудагчдаа энд байрлуулна."

"Дурангаа өгч, залуучууддаа харуулж, хуруугаараа заана: Энд хүмүүс дийлэнхдээ цуглана. Тэр учраас гранатыг энэ зүгээс хаяна. Индрээс зохион байгуулагчийн хэлэхийг сонсож, бүгд буруу харсныг далимдуулан өдөөн хатгагч гранат хаяна. Тэр учраас, энэ шонгийн ард зогсох нь зайлшгүй. Хүмүүсийг тэр өнцгөөс гар буугаар буудах эрсдэл өндөр, тэр учраас энд энгийн хувцастай ажилтнууд байх хэрэгтэй. Гранат шидэх хүмүүс царай муутай, жижиг биетэй байх болно. Харин зодолдох нь том биетэй, бие бялдар сайтай. Мэргэн буудагчийг одоохондоо оролдохгүй, байршлаа авахаар нь зайлуулна. Хоёр том гудамжийг чөлөөтэй байлгах шаардлагатай: хүмүүсийг тарахыг хорьж болохгүй."

"Мэргэн буудагчийг зайлуулсныг тэд заавал анзаарна. Энэ учраас өдөөн хатгагчид байдлаа ажиглан ажлаа гүйцэтгэхийг оролдоно. Энэ байшингийн оройгоос буудаж мэднэ. Бүгдийг тооцолох боломжгүй, тэр учраас байшингийн орой дээр, цонхоор шагайсан зэвсэг барьсан этгээдүүд харагдвал, тэр дор нь өөрийн мэдлээр гал нээж устгах зөвшөөрөлтэй. Байршлаа өөрийн мэдлээр эзэл."

Дараагийн өдөр нь даргын харуулсан газруудад залуучууд холхилдоно. Энэ бол мэргэн буудагчийн халхавч юм. Талбай дээр хүмүүс цугалж эхэлнэ. Манлайлагчид орилолдон, микрофоноо чангална. Цугласан түмэн олон халж ирнэ.
Гэвч индрийн дэргэд сонирхолтой юм болно: энгийн хувцастай хэдэн хүмүүс амыг нь бөглөсөн, гавлуулсан 3 хүнийг чирэн зайлуулна. Хүмүүс гайхацгаан, тойрохыг оролдоход, өөр энгийн хувцастай иргэд эелдгээр олон түмнийг холдуулж, вакуум бий болгодог. Энгийн хувцастай цагдаа нар саатуулагдсан иргэдийг хажуугийн орцонд оруулан, алга болдог. Орцны арын хаалганы цаана цагдаагийн фургон хүлээж байдаг.

Нэгэн эр холхилдох залуучуудын дундуур орж, мөн адил өөр нэгэн орцонд орно. Энэ бол сөрөг хүчний мэргэн буудагч. Орцонд орж, 2-р давхарт хүрэхэд нь, гадаа холхилдон халхалж байсан хамсаатнуудыг нь цагдаа нар гавлана. Мэргэн буудагчийг байршил дээр нь цагдаагийн зэвсэглэсэн ажилтан нар хүлээж байдаг.

Талбай дээр ахлахын заасан шонгийн дэргэд цагдаа нар нэгэн зүс царай муутай нэгэн иргэнийг саатулна. Нэгжихэд гранат байхгүй ч, шатах бодистой шил халаасанд нь олдов.
Ахлахын заасан булангийн дэргэд хар машин зогсож, гэмгүй царайтай эмэгтэйг чирэн оруулна. Нэгжихэд бүрэн цэнэглэсэн Беретта гар буу цүнхэнд нь олдоно.

Цагдаагийн мэргэн буудагчид урт юм барьсан хүн дээвэр дээр гүйхийг харна. Цагдаагийн мэргэн буудагчид өдөөн хатгагчийг боолтоосоо буу гаргаж, байршил эзлэхийг нь харж хүлээнэ. Тэр үед нь гурван мэргэн буудагч дохиогоор гурван талаас буудаж устгана. Энэ бол жагсаалын явцад гарсан цорын ганц хохирогч гэж хэлж болно. Өдөөн хатгагч дээвэр дээр байгаа болохоор, ард олонд харагдахгүй.

Талбай дээр онц сонин юм болохгүй. Манлайлагчид өмнө ярьж байснаа дахин дахин хашигарна. Хүмүүс уйдаж, ийш тийш тарж, шар айраг гуанз эргүүлнэ. Түмэн олон шар айраг ууж, юм идэцгээж, найрлаж эхэлнэ. 2 цагийн дараа жагсаал цуглаан бүрмөсөн тарж, маргааш нь ажлын энгийн нэгэн өдөр эхэлдэг.

22:04 - 2011-02-28 - Сэтгэгдэл бичих

эрх чөлөөнөөс дайжихуй...иймэрхүү агуулгатай бичигдэж ээ гэж санагдлаа. сайн болжээ.

123 (зочин) - 22:27 - 2011-03-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax