15.2.2011
Египтүүдийн тухай зарим дүгнэлт
Харав уу андаа, мал сүрэг хэрхэн мангартсаныг? Магадгүй чамд энэ бүгд ардчилал, эрх чөлөө, шударга ёс ханхалсан үйл явдал гэж санагдсан байх. Тэднийг дагаж дэмийрхийг ч бас бодсон байх, үгүйсгэх аргаггүй. Гэвч, юу ч гэсэн хоёулаа энэ үйл явдлыг цэврээр нэг сайхан хараад авъя.

Ард түмэн эрх мэдлийг эдэлдэггүй, саалийн нэгэн тэнэг мал гэдгийг чи эрх биш ойлгож байгаа байлгүй дээ? Энэ эрх мэдлийн шугам гээч, нэг л чиглэлд ажилладаг. Мэдээж хэрэг чиний төлөө ажиллахгүй. Миний төлөө ажиллахгүй. Тэр эрх мэдлийн шугам гээчийг хамгаалдаг хоёр хүчин бий, мал сүргийг барьдаг хүч. Энэ бол нэгт цагдаа, хоёрт нь арми. Нэг хүч нь дотоод байдлыг хянаж, нөгөөх нь гадаад байдлын амгалан тайван байдлыг хардаг. Хэрэгтэй үед нь цаг тухайн үед оролцож, бантан болохоос өмнө оролцоод хэрэгцээгүй иргэн малыг хасдаг- нэг нь өөрийн сүрэг дотроо, нөгөөх бусдын сүрэг дотор. Арми нь ард түмэн гэдэг саалийн үнээний хамаг шимийг иддэггүй ч гэлээ, овоо их хэсгийг иднэ. Яахав, цагдаа нар гоё гоё болж, галбиртаж энэ тэр болоод, бөгсөө гялалзуулан зугтсан.
Идүүрээсээ татгалзсан гэсэн үг.

Харин үүний оронд хамаг идүүрийг өөртөө үлдээх хэдэн цэргийнхэн гараад ирлээ. Гэвч сайн дураар биш бололтой- бас л дарамтан дор. Тэр тусмаа ил дэмжээд, мал сүргээ дагаж киргиздээд байсангүй болоод ч тэр үү, яалтачгүй тэгж бодох юм.
Цагдаа нь ард түмнээсээ шээс алдсан нь ойлгомжтой- мал сүрэгтэйгээ нийгэмтэйгээ яг адилхан арчаагүй амьтан байж байдаг болохоор тэр. За одоо реакц, үр дагаварыг бодоорой.
ГЭНЭТ бүх юм сайхан болно гэдэгт итгэсээр байгаа бол, үр дагаврыг нь хараарай андаа. Зөвхөн барууны ертөнцийн дэмжлэгтэйгээр сүндэрлэж байсан Мубарак ГЭНЭТ барууны нийтийн мэдээлэлд дарангуйлагч болж хувирсныг чи харж амжсан уу? Ерөнхийдөө их хөөрхөн юм болно, харж байгаарай.

Саруул яваарай.
Бичсэн: AmonRa | цаг: 22:25 | Өдрийн тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Одоо тэгээд эцэст нь нэг Пакистан л бий болох байх даа.
Бичсэн: dadido цаг: 10:05, 21.2.2011 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих