जगन्नाथ

Бахархах шалтгаан

Соёл иргэншлүүдийн хамгийн гол хөгжлийн зорилго бол их идэж уух. Зүгээр нэг их идэж уух биш, аль болгон амттайг, шүүслэгийг, өргөн сонголттойгоор идэж уух нь соёл иргэншлүүдийн зорилго юм. Бичил загвараар авч үзвэл, энгийн нэг хүн том гүзээгээрээ өөрийн хөгжил, мөн сүрэгт эзлэх байр сууриа тодорхойлдог. Мэдээж их иднэ гэдгийг зүгээр нэг их идэж уухыг биш, харин их хэрэглэхийг хэлж байгаа юм. Аль болгон их юм хэрэглэх, их юм ашиглах нь нөхөн төлжилтөнд ашигтайгаар тусдаг.

Гэвч их иднэ гэдэг соёл иргэншлүүдийн зорилго төдийгүй, мөн соёл иргэншлүүдийг дагаж ирсэн хамгийн том гай нь мөн. Учир нь хүн гээч араатны сэтгэл зүйн байдал нь эзэмших биш, эзэмшихийн төлөө буюу үргэлжийн гараа сарвайсан байдалтай байлгахаар эволюц биднийг энэ их хугацааны туршид хурцлагдан ирсэн. Эзэмшихийн төлөө зүтгэдэг болохоос, эзэмшисний дараах байдалд тэмүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн гээч араатанд эзэмшил хэзээ ч хүрэлцэхгүй гэсэн үг- улам ихийг, улам амттайг хүсээд л байх болно. Үүнээс болж, эзэмшил хэт их болж ирсний улмаас хүн гээч араатан өөр туйл уруу тэмүүлж эхэлдэг- улмаар сублимацийн идэвхт хэлбэрт шилжин, эволюцийн эсрэг хөдөлж эхэлдэг гэж зарим эрдэмтэд үздэг.

Юу гэж тайлбарлах бэ. Хэцүү юм. Хялбарчлах гэдэг, тун амаргүй эд. Гэвч тайлбарлах гэж оролдъё. Хүн бол сүргийн араатан. Энэ нь өчигдөр уржигдраас  болоогүй, харин ертөнц үүссэн цагаас хамт дагалдаж ирсэн. Үүнд зарим нөхөд дургуйцаж, шүлсээ савируулан бурхны алдар гэж тоочиж эхэлдэг. Гэтэл, бурхан ганц хүнийг анхандаа бүтээсэн боловч, яагаад сүргийн амьдралд зориулсан баахан зөн совин суулгасан нь өөрийн эрхгүй гайхал төрүүлнэ. Бодож үзсэн хүн байна уу? Бурхан гэж байхгүй.

Үүссэн цагаасаа эхэлж хүн гээч араатан сүргийн амьдрал дагаж ирсэн. Тухайн сүрэгт өөрийн гэсэн үнэ цэнэтэй нэг (эсвэл түүнээс дээш) хэдэн гишүүн сүргийн амьдралыг тодорхойлдог байсан. Хэдхэн хүнээс л хамаарна. Энэ нэг гишүүний үнэ цэнэ нь эволюцын механизмуудаар шигшигдэн, генээ өвлөх эрхтэй байсан юм. Хэрэв сүрэг бие даасан, хурдан сэтгэж ойлгодог олон гишүүдтэй бол, сүргийн амьдрах чадвар дээшилдэг. Харин зөвхөн зохиолчид, эсвэл зөвхөн абстракт зураг зурдаг зураачдаас бүрдсэн сүргийн амьдрах чадвар нь эсрэгээр эрс буурдаг. Мөн эсрэгээрээ, хэт их дайчин түрэмгий сүрэг удаан оршин тогтнодоггүй.

Тэр үнэ цэнэтэй гишүүн гэж хэн бэ. Мөн үнэ цэнэ гэж яг юу юм. Үүнийг олон хүмүүс субъектив ойлголт гэж үздэг. Үүнээс гадна, надад үнэтэй зүйл бусдад хоносон баасны үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр, энэхүү субъектив ойлголтыг оролцуулж болохгүй гэсэн үг. Гэтэл үүнийг туршилтаар маш амархан харж тодорхойлж, үгүйсгэхийг үгүйсгэж, нотлохыг нотолж болдог.

Сүргийн нэг гишүүн хүн нь баялаг бүтээж, улмаар нийгэм нь тэр хүний хөдөлмөрийн үр шимээр сүргийнхээ бусад гишүүдээ тэжээж, эсвэл өөр ямар нэгэн байдлаар дэмжиж байвал, бүтээгч хүн хэрэгцээтэй болж хувирна. Улмаар тэр сүрэгтээ үнэ цэнэтэй хүний үйл ажиллагааг хөдөлмөр гэсэн ойлголтонд хамааруулж болно. Улмаар баялаг гэдэг үг олон талын объектив ойлголт болж хувирч, хүн нь үнэтэй, харин хөдөлмөр нь хэрэгцээтэй болж хувирна.

Тэр хэрэгцээтэй хөдөлмөрөөр үүсэх баялгийг зөвхөн материаллаг баялгаар ойлгож болохгүй. Соёлын баялаг, ач тус хүргэх, зөвлөгөө өгөх гэх мэт бол бас баялаг мөн. Уг баялгийн бүтээгч хүмүүн өөрөө баялаг гэсэн үг. Тэр хүн юу бүтээнэ үү, бусад хэрэглэдэг.

Ийнхүү сүргийн эзэмших баялгийн харьцааг багасгаж харвал, хүн хоорондын, томруулбал сүрэг хоорондын харилцааны багана нь юм. Цаг үе эхлэхээс ийм байсан, байх ч болно. Тэр баялаг, эсвэл манайхны хошуураад байгаа гадны бараа бүтээгдэхүүн бол бусдын баялагаас гадна, харийн хүний баялгийг хэмжих хэмжүүр гэсэн үг. Баялаг гэдэг абсолют ойлголт биш- жишээ нь сэлмэнд цавчуулсан хүнд, сэлмийг бүтээсэн дархан хүний ур чадвар сонин биш. Мөн хүргэж буй ач тусыг миллиметр хүртэл хэмжих боломжгүй. Тэр тусмаа баялаг гэдгийг дуурайж болдог болохоор тэр.

Дараа дараагийн бодлын хэлхээсийг дагахын тулд хэдүүлээ сүүлийн хэлсэн "Дуураймал баялгийг" авч үзье. Сүргийн амьдрал хөгжих тусам, сүргийн хэрэгцээ ихэсдэг. Нийгмийн харилцааны эволюц гээч юм эхэлнэ. Улмаар баялаг бүтээхийн тулд, бүтэээгч хүнд зөвхөн алх хөрөө бариад юм хийх нь хангалтгүй болоод ирнэ. Бүтээхэд, урт удаан хугацааны туршид хуримтлагдсан, ихээхэн хэмжээний мэдлэг авьяас хэрэгтэй болдог. Анхандаа хүн ан агнуур хийж явахдаа хурц нүд, хүч тэнхээ, мөр хөөж мэдэх чадвар шаарддаг байсан- гэвч дараа дараагийн мэдлэг нь бүтээлтийн процессын явцад хуримтлагддаг. Гэвч, сүрэг хэт их идээд эхэллээ- их хоолтой тул, сүргийн гишүүд юм эргэцүүлэн бодож, мэдлэгээ хуваалцаж эхлэв.

Нэг бодлын энэ зөв. Туршлага хуваалцсан сүргийн гишүүд жадаар бугыг хатгахын оронд, хол нисдэг жад зохион бүтээе гэж ярилцана. Улмаар нум сум бий болов. Мөн нум сумаар агнах чадвар дээшилж, нум сумыг ашиглах мэдлэг дадлага хуримтлагдав. Энэ бол зөвхөн жишээ, гэвч нийгмийн эволюцын нэг жишээ.

Улмаар сүргийн иргэн нь зөвхөн баялаг бий болгох биш, харин мэдлэг дадлага хуримтлуулснаар хэрэгцээтэй болов. Гэвч яг яагаад үнэтэй бэ? Тэр мэдлэгээ ашиглахгүй бол, хэрэгцээгүй гишүүн болох биш үү? Улмаар хүн ойлгох нь хэрэг: мэдлэг гэдэг дангаараа ямар ч үнэ цэнэгүй. Мэдлэгийн эзэмшигч зөвхөн потенциалаараа баян. Мэдлэгийн бодит үнэ цэнэ нь зөвхөн бүтээж эхэлсэн цагт тодордог. Энэ учраас мэдлэг эзэмшигч, мөн баялаг бүтээгч хоёр өөр хоорондоо төстэй боловч, үнэндээ эрс ялгаатай.

Өөр хооронд нь хутгахгүй нь тулд, бүтээгчийг "Баялаг А" гэж нэрлээд, баялаг бүтээхэд хэрэгцээтэй мэдлэгийг эзэмшигчийг "Баялаг Б" гэж нэрлэж болно.
Мөн Баялаг В. "Баялаг В" бол, өмнөх хоёрыг үзэмшдэггүй хэрнээ, эзэмшдэг хэмээн итгүүлж чадсан сүргийн гишүүд юм.

Амьдрал гэж маш амаргүй эд. Эволюцын тогтоосон горим заримдаа дуураймал үүсгэдэг. Учир нь хэрэгцээтэй хүн орчин тойрноос маш их бонус авдаг. Ийнхүү бонус нь оюун ухаанд сайн нөлөө үзүүлдэг- зөв шийдвэр гаргаж, зөв юм хийсний шан.

Ийнхүү сонин мэдрэмжийг Бахархал гэж нэрлэдэг. Бахархал гэдэг нь цээжээ дэлдэж, "Та нар яаж байнаа, пиздакуудаа!" гэж орилох биш, харин "Хүн амьтанд мэдлэгээ ашиглан хэрэгцээтэй юм хийж бүтээлээ дээ" гэдэг мэдрэмж. Ийнхүү таашаалыг өөр ямар ч таашаал орлож чаддаггүй. Үүгээр байгаль биднийг үнэтэй үнэгүй хоёр хуваадаг.

Байгаль эхээс заяасан мэдрэмжийн бонус, мөн орчин тойрныхны өгдөг тэр олон бонус олон хүмүүст сонирхолтой санагдана. Мэдээж хэрэг- бүр төрөхөөс заяасан болохоор. Улмаар орчин тойрныхон дуурайж эхэлдэг- улмаар Баялаг А ба Баялаг Б хоёр Баялаг В гэдэг шинэ тоглогч орж ирдэг.

Энэ шинэ тоглогч маань нөгөө хоёр Баялгатай энэ зэрэгцэхгүй. Учир нь түүний баялаг нь ирээдүйд ч байхгүй, мөн бүтээн байгуулах чадвараа ч дээшлүүлэх зорилгоггүй байдаг. Өөрийгөө хөгжүүлэхийн оронд, ихэвчлэн өөр өөрийгөө ухаантай, мэдлэгтэй, баялаг бүтээгч бөгөөд, орчин тойрныхон тэнэг болохоор түүний бүрэн потенциалыг хараагүй хэмээн ойлгуулдаг.

Соёл иргэншил хэт их идэж байгаа- тэр тусмаа бидний элэг нэгтнүүд. Маш эрх, ямбалаг. Хүн төрөлхтөн үүсэж байх цагт өөрийгөө лаг гэж итгүүлэхийн тулд зөвхөн ярих хангалтгүй байв. Баталгаа хэрэгтэй. Харин соёл иргэншил хөгжиж эхэлтэл, хэрэглээ маш их болсон тул, энэ хүн яагаад үнэтэй гэж өөрийгөө суртачилаад байна? гэдгийг ойлгох улам бэрх болсон гэсэн үг.

Бие организм үүнд маш их нөлөө үзүүлнэ. Монгол ухамсраар бол, хүүхэд хөлд орсноос хойш ажил хийдэг байсан- өөрт нь таарсан жижиг сажиг гэрийн ажил. Том болох тусам улам хариуцлагатай ажил гардуулснаар, хүүхэд үхэн үхтлээ хөдөлмөрлөдөг зан төлөв суудаг байсан. Улмаар монгол хүүхэд хөдөлмөрлөх асар их түлхэц, урам өвлөж авдаг байсан гэсэн үг. Үүгээр бардам байхыг эртнээс суулгаж өгч буй юм. Гэвч бид нарт 20-р зуун хүртэл, Баялаг Б-г  (буюу хуримтлагдсан мэдлэг ба туршлага) хүртэх боломж байгаагүй. Үр өгөөжтэй хөдөлмөрлөхийн тулд буюу Баялаг А-г бүтээхийн тулд, Баялаг Б асар их хэрэгтэй гэж бид ярьж байсан. Одоо цагт Баялаг А үгүй болсон. Үүний оронд Баялаг Б ба В хүчээ авч, хөдөлмөрлөх шаардлага гаргадаггүй. Хүүхдүүд маань хар ажил битгий хийгээсэй, ядарчихвий гэсэндээ эцэг эхчүүд хүүхдүүдээ сул дорой болгож хүмүүжүүлдэг. Хүүхэддээ аль болгон сайныг хүсэж байгаагаас л тэр. Өөрөө юм сэтгэж, хүн амьтанд ач тустай юм хийж үзээгүй залуу хүн Бахархал гэдэг совингоо хааш нь хийх бэ?

Социализм манайд дэлгэрч эхэлхэд, боолын нийгэмд мэдлэг маш ихээр тургин орж ирсэн. Эрдэм мэдлэгтэй залуучууд эх оронд маш ихийг өгнө гэж ярьдаг- одоо хүртэл цуурай нь сонсогддог. Гэвч яагаад ч юм, Баялаг Б-г хэт их суртачилснаар, Баялаг А-гийн ач холбогдол алдагдаж эхэлсэн. Улмаар Баялаг Б-г зөвхөн потенциал гэж харахын оронд, өөрөө үнэтэй гэж үздэг болж хувирсан. Харин тэр ашиглагдахгүй байгаа мэдлэгийг эцэстээ хэн ч санахаа больсон. Эцэстээ "Паа яанаа, энэ хүн хүнд биеийн ажил хийж байна" гэдгийг өөрийн тухай дуулах нь ихсэж байсан.
Улмаар Баялаг А-г Баялаг В орлож, бид одооны байдалдаа ирсэн билээ. Энэ бахархах шалтгаан мөн үү? Уншигч та өөрөө мэд.

22:23 - 2010-10-31 - Сэтгэгдэл бичих

Яагаад гэвэл А баялаг гэдэг, Б баялгийг ашиглан хийж бүтээхийг хэлж байгаам. Бахархах шалтгаан мөн гэж.

Б баялаг нь А баялгыг бүтээх мэдлэг чадвар эзэмшсэн боловч, тэр эзэмшсэн эрдэм мэдлэгээ хэрэгжүүлээгүйг хэлнэ.

В бол аль алингүйг хэлнэ. Зөвхөн хоосон ам.

Хоорондоо маш том ялгаатай. Мэдээж хэрэг А баялаг хамгийн дээр оршино- хэрэгжүүлээгүй мэдлэг буюу Б баялаг дангаараа юу ч биш.

AmonRa - 20:40 - 2010-11-15

Бахархал нь өөрөө хувь хүний өөрийгөө өндөрт үнэлж байгаагийн сэтгэлзүйн илрэл? Яагаад заавал А баялагтай хүн Бахархана гэж? Б баялаг дангаараа ч бахархалийг төрүүлж болно биздээ /буруу ойлгосон бол залруулж өгөөрэй/ Гэтэл ерөнхий хүний төлөвшил гэж байдаг. биеийн болон оюуны гээд. Өөрөөр хэлбэл хувь хүн бие бялдарын хувьд чийрэг, оюун сэтгэхүйн хувьд зөв төлөвшсөн байж гэмээнэ гуравдагч баялагийг бий болгох..... хэхэ ингээд бичсэн чинь сонин зөрчилтэй асуудал гараад ирчих шиг боллоо

Zurai - 21:36 - 2010-11-14

надад үнэтэй зүйл бусдад хоносон баасны үнэгүй байх жишээтэй,Бурхан гэж байхгүй. Уг баялгийн бүтээгч хүмүүн өөрөө баялаг гэсэн үг"гайхалтай санаанууд

Зочин - 04:59 - 2010-11-01

Блогерийн хувьд, бичсэн бичлэгэнд чинь өөрийнхөө зүгээс "А төрлийн бичлэг" гэж хэлмээр байна.

Сайн болж...

Сурах Шалтгаан - 01:38 - 2010-11-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax