जगन्नाथ

Хялбархан юмны тухай

Бичсэн: Бодошрол
Маш хялбархан юм болгон хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү байдаг. Хялбар юм болгон хялбар шинж чанартаа үнэн, зөв, шударгын хэв шинж агуулж байдаг болоод тэр үү. Бичигдээгүй хууль- энэ хуулийг үгүйсгэж чадсан хүн түүхэнд ер байгаагүй. Гэвч, Франклины 13 зарчмыг хүмүүс их хэцүү, хувийн эрх чөлөө алдагддаг, эсвэл дэмий мөрөөдөл гэж байхыг уншиж хардаг юм байна. Гайхалтай санагдлаа- бичигдээгүй хуулийн баталгаа болж таарав уу.

21-р зуунд хүн өөр өөрийгөө нээж, өөрийнхөө ухамсрыг хөгжүүлэх боломж асар ихээр нээгдэж, өмнө нь бэлэн байгаа. "Ид, унш, сэтгэ, хөгж, бүтээ". Үүнд л хамгийн том проблем оршдог. Учир нь хүн өөр өөрийнхөө сэтгэхүй, ухамсраа хөгжүүлэх боломж нээгдсэн боловч, мэдээллийн үер хэм хэмжээгээ алдсан тул, хувийн эрх чөлөөнд хүрэх боломж асар багасдаг.

Ухамсрыг хөгжүүлэх боломж, мөн хөгжих хэрэгцээг хангах боломж маш ойрхон байгааг иргэн хонь хүн маань мэдэрдэг- харин хаана, яаж олох бэ? Бүр яг ойрхон байна. Хаанаас олох бэ? Интернэт ухаж үзье. Номын санд бүртгүүлээд үзье. Сургуульд сурья- асар ихээр байна, аз болж.

Энэ их мэдээллийн далай дунд яаж зөв мэдээллээ олох, ямар шалгуураар, ямар зарчмаар тэр мэдээллээ шүүх, хатсан баасыг алтнаас яаж салгаж ялгах бэ? Баялгийг яаж таних бэ? Эцэстээ: "Надад яг юу хэрэгтэй байна аа, айн? Би юуны тулд амьдраад байна аа, айн?" гэдэг асуулт тавигдаад эхэлнэ. Энэ нь хувийн ухамсрын хөгжлийн анхны шалгуур болж хувирдаг- хүсдэг хүн их боловч, хүрдэг хүн тун ч ховор.

Үүнд гадны буюу орчин тойрны нөлөө их үүрэг гүйцэтгэдэг. Сонго, сонс, хар, унш. Гэвч мэдлэгийн түлхүүр байхгүй болохоор, төөрөгдөл дэндүү их. Сонсоод л байдаг, хараад л байдаг, уншаад л байдаг.
Коко-коло уугаад, поп рэп рокоо сонсоод л байдаг. Солонгос савангийн дуурь үзээд, хувийн эрх чөлөөгөө эдлээд архидаад л байдаг. Май, боломж нь байна: Чойном шиг хүүхэн тэвэр, энд тэнд явж дүрсгүйт. Тэр клабд ор, эсвэл энэ клабыг сонго- сонголт чинь байна. Сонголт хийх хувийн эрх чөлөөгөө эдэл. Энэ мэдрэл муутайг сонгох уу, эсвэл тэр худалчийг сонсох уу- мөн чиний дур.
Гол нь өөрт нь яг юу хэрэгтэй байгааг иргэн хонь мэдэхгүй байх хэрэгтэй- юу ч сонсож, юу ч харж, уншиж, сонгож байсан ч, өөр өөрийгөө таних ёсгүй.

Хүсдэг хүн их боловч, хүрдэг хүн тун ховор.

Өөр өөрийгөө бүү оролд. Өөр өөрийгөө бүү чагна. Битгий чангаа, битгий хөгж. Өөр өөрийнхөө доторх эрдэний санг бүү ух. Өөр өөрийгөө өрөвдөөд хэвт.
Мэдлэгийн эх үүсвэртэй бүү нэгд, нүдээ ань. Учир нь энэ 21-р зуунд эрдэм мэдлэгт хүрэх боломж асар их байгаа учир, дэлхийн хэмжээнд МАНДАЖ эхэлнэ. Чи хөгжиж, МАНДААД эхэлбэл энэ хорвоо дэлхийд дэндүү их юм өөрчлөгдөнө. Дэлхий дэндүү их өөрчлөгдөнө, эрх мэдэл дэндүү их өөрчлөгдөнө. Иргэн үүнийг хийх эрх байхгүй.

Энэ учраас, чамайг бид мал болгоно. Өөрийн шийдвэр гаргах сэхээгүй, дуулгавартай мал. Бидний үзүүлснийг үздэг, бидний сонсгосныг сонсдог, бидний өгснийг иддэг ганц хэмжигдэхүүнт мал болгоно.

Гэвч хүн гэдэг үргэлж нэг юм хүсдэг. Хөгжихийг хүсдэг. Шинэ хязгаар танихыг хүсдэг. Тэр учраас Амьдралын гоо сайхан, аз жаргалыг амттай сайхан хоол, шүүслэг аниа болгоод хувиргачья. Эцэстээ мал болж хувирсан хүн маань, амьдралын барианд ирэхдээ, ХЯЗГААРГҮЙ боломжоо нээхийн оронд, хөгжих тэмүүлэл байтугай, хувийн хөгжилд хүрэх боломжийнх нь төсөөллийг инээдэмтэй болгосон байдаг. Чи юугаа чаддаг юм! Эцэстээ: энд нэг шаалцсан, энд нэг баасан, тэнд нэг шээсэн, энд нэг архидсан, тэнд нэг цагийг дэмий өнгрөөсөн, бусдын барлаг болсон байдаг. Эсвэл эргэлзсэн амьтан байдаг: "Чи цагаантан уу, улаантан уу?" гэхэд, "Би намын адил эргэлзэж байна" гэдэг.
Малаас ялгаа байна уу.

Ухдаг хүний замыг хуурамч баялгаар хаацгаая. Багшийг луйварчин гэж нэрлээд, луйварчныг багш гэсэн ойлголтоор сольё. Энэ өнгөт зурганд залбирчих, энэ хувцас шүтчих. Энэ хүүхнийг тэвэрчих. Энэ гоё архийг уучих, дотор нь алт байгаа.

Үхэхийнхээ өмнө хүн эх үүсвэртэйгээ нэгдэж чадалгүй, бодит чадавхийнхаа 2-оос 3-хан хувь ашигласан байдаг. Гэвч хүн маань амьдралынхаа эцэстээ эргэцүүлэн бодоод, өөрийгөө ухаад эхэлдэг. Мэдэрдэг- нэг л биш гэж. Чадавхи нь ХЯЗГААРГҮЙ болохоор, хөгжих чадвар нь багассан ч гэсэн, боломж асар их байдаг. Хаанаас эхлэх бэ, юунаас эхлэх бэ?
Хажуунаас нь буянтай хүмүүс хэлж өгнө: "Зүгээр, бүх юм давгүй- одоо бүтээгүй бол, чи дараагийн амьдралдаа чадна!" гэж хөөргөдөг. "Чи сүнс гээч юмтай, чамд дахин нэг боломж олдоно- гол нь надаа мөнгөө өгчих. Болно болно."

Ид шид гэж бий найзуудаа. Гэхдээ ялгах хэрэгтэй: илбэ, бодит ид шид хоёрыг.
Илбэчин бол нүд хуурч л бусдыг хөөргөдөг. Гол нь тэнэгүүд жинхэнэ ид шидээс холдуулах зориулалттай.
Энэ бол бодит ид шид биш. Бодит ид шид бол, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, өөрийн эрдэм мэдлэгийн эх үүсвэртэй нэгдэх, өөрийгөө чагнах юм.

15:15 - 2010-09-21 - Сэтгэгдэл бичих

nice

Charis - 00:10 - 2010-10-30

http://warrior.blogmn.net/27072/dalaid-dusal-nemer.html

AmonRa - 16:24 - 2010-09-28

тийм шүү...юманд эрэмбэ дэс дараа хэрэгтэй байх...өө нээрээ системтэй мэдлэг хамгийн чухал нь:

upshot_gp - 20:22 - 2010-09-21

@Дадидо: тийм, тэр үнэн. Хүрнэ гэж зүтгэсэн хүн төмөр ханыг ч нэвт гардаг.

Үүнд манайхны юм юмыг огцом, хурдан эхлээд, хурдан мартдаг зан араншин их саад болно доо... Тэрүүхэн тэндээ гэрэлтээд, унтарчдаг ширээний чийдэн шиг.
Харин зорьсон хүн лазер шиг байдаг даа.
өөрийн сэтгэлд залхуураад дээшээ хараад хэвтчих санаатай гичийг дарчуул, бидний өмнө ертөнц дахин нээгдэнэ дээ...

AmonRa - 19:48 - 2010-09-21

Хэрвээ хүн амжилтанд хүрнэ гэж бодвол шал өөр амьдралын хэв маяг, сэтгэлгээ баримталж байж хүрэх юм шиг санагддаг. Тэсвэр хатуужил маш их шаардана. Жишээ нь үнэхээр л англи хэл сурахыг хүсвэл яг одоо гар утасныхаа фм ыг би би си дээр тавиад урдаа толь бичиг бариад суучих л даа. Өдөрт тэр 100 үгээ цээжилчих л дээ. Гэтэл заавал курс мурст хэдэн төгрөг чулуудаж байх хэрэг байна уу. Ийм боломжоо ашиглаагүй хүн курст сурах уу. Гэтэл өөрийнхөө боломжийг харалгүй элдэв төрлийн амжилтын ном цуглуулдаг хүнийг би бараг л тэнэг л гэж боддог

dadido - 19:38 - 2010-09-21

хүсдэг хүн их боловч, хүрдэг хүн тун ч ховор. энэ гоё үг байна..бас нэг ийм үг байдаг санагджийн "бүгд дуудагддаг гэхдээ цөөхөн нь сонгогддог" бичлэг тань таалагдлаа. амжилт

upshot_gp - 17:24 - 2010-09-21

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax