जगन्नाथ

Үлгэрийн тухай

Бичсэн: Бодошрол
Сонирхож судалсан хүн бүр ажигласан байх. Үлгэр гэж хоёр хуваагддагийг. Эхнийх нь ардын үлгэр, хоёрт зохиомол үлгэр буюу дэмийрэл. Энэ дэмийрэл гээд байгаа юмсад бүр гоё нэр хайрласан байгаа: "уран зохиол" гэж.

Ардын үлгэр бол ард түмний олон зуун жилийн турш хуримталсан туршлага, эрдэм мэдлэг агуулагдаж байдаг. Үүнийг мөн ард түмний сэтгэлгээний онцлог, сэтгэл зүрх, хамгийн нандин хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэж хэлж болно. Мөн тухайн нийгмийн хуримталсан шударга ба шударга бус гэсэн ойлголтын кодыг дотроо тээж явдаг.
Харин бусад нь буюу зохиомол үлгэр ихэвчлэн дэмийрэл байдаг. Өөрийнхөө дэмийрлээ жишээ болгоод харуулж болно.

Зарим сониуч иргэд бусдын зохиосон үлгэр уншаад, түүгээр өөрийгөө эрдэм мэдлэгтэй гэж үзээд эхэлдэг. Үүнд ялгаа харуулах хэрэгтэй:
Ардын үлгэр бол олон зуун жилээр ам дамжсаар, хүн бүрийн хамгийн сайхан бодол, санаа оруулсаар байгаад цэвэршсэн хэлбэртээ орсон өгүүллийн хэлбэр юм. Ертөнцийг харах үзэл мөн адил. Эсрэгээр биш, үгүй.
Зохиомол үлгэр бол ихэвчлэн зохиогчийн толгойноос гарсан дэмийрэл байдаг. Хувь хүний юу буруу, юу зөв гэж төсөөлсөн дэмийрэл байдаг. Үлгэрчний тархины  илэрхийлэл ч гэж нэрлэж болно.

Үүнтэй санал нийлэхгүй байх хэцүү: Ардын үлгэр гэдэг, хүүхдийн зан, хүмүүжил, мөн толгойг нь зөв чигт хандуулдаг. Ямар ч шаварцниггр эсвэл гаррипотерууд  энэ үүргийг эзэлж чадахгүй.
 
Өөрөөр, тэнэг хүний логикоор харуулж үзье. Нэг тэнэг ард түмэн сууж байлаа. Олон зуун жилээр алдаа хийсээр, туршлага хуримталсаар, ухаантай ард түмэн болж хувьслаа. Мэдлэгээ үе дамжуулах зорилготойгоор, хуримтлалаа цэвэршүүлсээр суув. Үүгээр хамгийн үнэтэй, баялгийн хэв шинжтэй мэдээ мэдээлэл бий болголоо.
Энэ нь хээр талд хэрхэн амьд үлдэх, хүнтэй хэрхэн харьцах бэ, яаж цаашид амьдрах, яагаад газар нутгаа хайрлах ёстой бэ гэдэг асуултын хариу байдаг- гэвч энэ үлгэр нэг л зорилготой: ӨӨРИЙН хүнийхээ толгойг цэнэглэж, ӨӨРИЙН геномын тээгчид амьд үлдэх арга замуудыг заасан заавар юм. ӨӨР хэн нэгэн ирээд, чиний байр суурийг эзлээд, чамайг хөөгөөд, газар нутгийг чинь эхлэхгүйн тулд.

Хэзээ нэгэн цагт, үлгэр бага багаар зохиомол дэмийрлээр солигдож, зохиомол дэмийрэлтэй холилдон, ард түмний онцлогийн код эвдэгдэж, ӨӨРИЙН үлгэрээ ор тас мартаж, харийн дэмийрлээр оролдог. Эрт орой энэхүү өөрийн үлгэр жишээгээ мартсан ард түмэн гөсрийн хэдэн амьдрах эрч хүчгүй гуйлгачид болон хувирч, ямар ч хайр найргүй харийн нэгэн ард түмэнд өөрийн газар нутгаасаа хөөгдөн хаягддаг. Aмьдаараа идүүлдэг.
Өөрөөр хэлбэл, тэр ард түмэн өөрийн мэдлэгээ алдсан тул, том гээч Анус буюу хошногт сайн дураар шургаад ордог. 

Андаа, энэ бүгд чамд юу ч хэлэхгүй байна гэж үү? Зурагтаа унтраагаад, солонгос дэмийрэл үзэхээ болиод, цонхоор нэг хараад үзээч? Мэдээж чи хүсэхгүй. Учир нь цаана чинь өнөөх БӨГС харагдана. Гэвч тэр бөгс бид бүгдийг дарах болтол таргалж, өөхөлж амжаагүй байна- одоогоор тэр бөгс ясархуу байгаа. Үүнээс долоон дор болно. Жилээс жилд тэр бөгс мах өөх сууж байна.

"Яах уу?" гэж чи надаас асууна байх л даа. Өөрийн номын сангаа нэг хараач. Монткристүүд, гарипоттрууд, бусад зохиолын дэмийрлүүд. Энэ чинь тэр бөгсийг таргалуулаад байна.

Эрт урьд цагт нэгэн өгөөмөр сэтгэлт хаан амьдран суудаг байжээ. Тэр хаан: "Улс гүрэндээ нэг ч гуйлгачин хүн, нэг ч золбин нохой байлгахгүй" гэж тангаргалсан юм гэнэ...

Ийм сайхан юмыг гаррипотрын зовлонгоор орлoсон байна. Баяр хүргье андаа.
Тавтай сайхан нойрсоорой.

19:17 - 2010-09-17 - Сэтгэгдэл бичих

@Garin: Хятад нутагт байгаа юм байна даа- хятад үлгэр уншиж үзээч. Би уншиж байгаагүй, нэг ч үлгэр мэдэхгүй.
Гурван хаант улс гэдэг билүү... Нэг тийм ном санаж байна. Хятадуудын түүхэн уран зохиолын бахархал л гээд байдаг.
Бага байхдаа уншиж байсан санаж байна, тэнд бас их марзан юм өгүүлдийшд.

AmonRa - 18:31 - 2010-09-19

heden cheiziin tsuvral unshsanaa bolvsroltoid tootsdog humuus bas bnaa bna kekek

dao - 12:37 - 2010-09-19

bi yu ynshih we

za nomiin tawiyraa harsan chin harrypotteriin 1-7ni hyatad heleer bn,montecristo ch alga,neg frankenstein,vldsen ni mergejliin holbogdolt nom setgvvvlvvd bh shiwdee.nomnyyd hvnd bsan bolhoor mongol hel dr nom awchraaq l dee,yg ni neg nyyyts towchoo awchirsn bol gj haaya boddogl yum.tgd bodloo l doo,bi ytga zohiol geh demiireliig ynshihq gj bodohod oor yu ynshih we,haanaas ardiin vlger oloh we gj,ted namaig tsatgah bolowyy?hvvhdvvdiig magadq l yum,bi medeej ter bogsiig targalyylahiin esreg bnaldaa,

Garin (зочин) - 01:06 - 2010-09-19

Би ч үлгэр уншиж л хүн болсон доо хаха. Бага байхдаа үлгэрийн номонд ямар их дуртай байв даа. Тэр үед уншсан үлгэрүүдээ хооронд нь жишиж адилтгаж элдэв янзаар ойлгож ухаарч ихээхэн хэмжээгээр хүмүүжил, ёс суртахуун, чиг баримтлалыг үлгэрийн номноос олж авсан гэж бодож байна.кк. Ардын соёл, зан үйл зэргээс авхуулаад мөнзөндөө зүйлийг дамжуулан ойлгож болно байх. Үлгэр үр хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Одоогийн хүүхдүүд ардын үлгэр уншдаг эсэхийг мэдэхгүй юм. Саяхан би нэг жоохон дүүдээ зузаан гэгч нь үлгэрийн ном авч бэлэглэсэн. өөрөө бага байхдаа тийм зузаан монгол үлгэрийн ном унших дуртай байсан болоод ч тэр үү авч өгсөн. харин гэхдээ тэнд миний бага байхад уншиж байсан үлгэрүүд байсан эсэхийг сайн хараагүй. зарим нэг зохиомол үлгэрүүд тэрэн дунд дэмий тэнэж байхыг хэн мэдлээ. хэхэ. миний үед ч мэр сэр байсан юм чинь.

Солонгос дэмийрлийг ч бүр үзэн ядаж байна өө. Уг нь хүмүүс залхаад үзэхээ больсон байх гэж бодож байсан чинь сая монголд харихад яг хуучин хэвээрээ. тв-ээр дүүрэн хэрүүл тэмцэл, атаа хорсол гараад элдэв амьтныг нервтүүлнэ. мөн солонгос оддын улаан фэн болсон юугаа ч мэдэхгүй жоохон охид хөвгүүд ч бас олон байгаа шинжтэй. муу юм байхгүй л дээ. гэхдээ тэдний олж авч байгаа хүмүүжил нь сайн юм байгаа боловуу, муу юм байгаа боловуу гэдэгт эргэлзэж байна. Аа тэгээд би ч одоо юугаа мэдэхэв. эцэг эхчүүд үр хүүхдүүддээ хэрхэн анхаарал тавихаас шалтгаалах хэрэг. сайн сайханы төлөө!

zochin - 00:11 - 2010-09-19

"Үүлэн бор". Анхны мэддэг үлгэрийн ном. Дээхнэ үеийн үлгэрийн ном домгууд гоё шөө. Ялангуяа бөхийн домгууд бүр лайтай даа.

dadido - 19:17 - 2010-09-18

одоо нэгэнт бүх зүйлс өөрчлөгдөж байгаа болохоор ардын үлгэрээ орчин цагийн хүүхэд ойлгохоор болгох хэрэгтэй байх л даа. харин яаж гэдгийг мэдэхгүй юм. үнэндээ би дандаа орос үлгэрээр л хүн болсон. Ардын үлгэрийн сайхан өнгө бүдаг сайтай хүүхэд сонирхохоор номнууд эхний ээлжинд гаргамаар.

arius - 14:51 - 2010-09-18

Одоо халаас дүүрэн дооллр мөрөөддөг болсон, бараг л ялгаагүй дээ.

AmonRa - 21:09 - 2010-09-17

орос ардын үлгэр уншихаар дандаа л "шарын шарсан мах, шуудай дүүрэн хатаасан талх" гарсаар байгаад өлсгөөж орхидог. Дараа нь зайлшгүй "орос хоол" идэх болдог.

dadido - 21:01 - 2010-09-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax