जगन्नाथ

Ярилаа даа, анд минь...

Бид ялзралын туйлд хүрлээ. Бүгдийг нь буудах хэрэгтэй!
-Буудмаар байвал, хүүхдээсээ эхэл.

Биш, чи намайг буруу ойлгож- энэ муусайн даварсан хужаа нар, арай л дэндэж байна. Манай хэдэн цагдаа нарыг зодсон байна. Ийм маягаар үргэлжилбэл, хамаг эмчилгээ хоцорно. Шууд, шийдэмгийгээр тэр эрлийз хужаа нартай нь нийгмээс огтолж хаях хэрэгтэй.
-Өмнөх хариултаа дахин л давтахаас. Чиний "шууд шийдэмгий" гэдэг чинь болж өгөхгүй байна. Хүүхдээ буудахаас ялгаагүй зүйл болоод байна.
Чи нас бие хүрсэн, улс төрийн асуудалд өөрийн хараа бодолтой иргэн хүн бололтой. Мөн чиний дэргэд бас хэдэн арван нас бие хүрсэн хүмүүс байгаа- чиний хамаарагддаг хүрээний эрчүүд буюу найз нөхөд, хүргэн, ээжийн дүү нар гэх мэт хүмүүс бий.

Байдал хурцадсан тохиолдолд, чи тэдний ирээдүйд ямар нэгэн хийх үйлдлийн томоохон хүчин зүйл болж чадна.  Өөрөөр хэлбэл, чиний ухамсар гэдэг улс төрийг нэгэн зүг чиглүүлэн түлхэх хүчин болдог гэсэн үг.

Тайван нөхцөлд тэр иргэний ухамсар гэдэг хөгзөрсөн мантууны адил, ямар ч үнэ цэнэгүй. Харин тэнцвэр алдагдсан тохиoлдолд, хэн нэгний ашиг сонирхлын хүрээнд багтана гэсэн үг. Бүр бодит ашиг сонирхлын суурь, хөрс нь болж өгдөг. Гол нь чиний толгойнд байн байн лугших ёстой: "Одоо л хийхгүй бол, хэзээ хийх бэ?" гэж. Эсвэл чинийхээр: "Юугээн хүлээх гэсэн юм, одоо алаад эхлэх хэрэгтэй" гэж. Ирлийз хурлийз байна гэдэг автоматаар монгол хүний сэтгэхүйг арилгах хүчин зүйл биш- модны олон өндөртэй намтай. Гэвч энэ бодож байгаа чинь, чиний бодол биш, хэн нэгний чамд дамжуулан суулгасан бодол гэж бодож үзсэн үү?

Чи одоо бор зүрхээрээ, ямар ч хариуцлага, бодолгүйгээр: "Алж хаяцгаая!" гэсэн шийдвэр гаргалаа даа? Гэвч чамд өөр үр дүнтэй ТҮМЭН аргыг харах боломжгүй өнцөгт оруулж, ганц хоёр арга л харагддаг буланд шахсан байвал?

Энэ бүх болж буй үйл явдлыг монгол хүний тогтуун ухаанаар бодож үзвэл ямар бэ? Жишээ болгоход, нэгэн баагий өөрийгөө 07.01-нд гайхалтайгаар харуулан таниуллаа шдэ? "Ойлгомжгүй цагт түүний араас л явах хэрэгтэй!" гэж чамд итгүүлж, чи орилж, бусад өөрийн хүрээний хүмүүсээ татан оруулна. Тэрхүү орилоон чарлаан, бусад бичил бүлгүүд буюу чиний хүрээний адил нас бие гүйцсэн эрчүүдээ татан оруулснаар, өмнөхөөс хамаагүй гоё солонгорсон сайхан түймэр орон даяар үүснэ. Дараа нь чи эргэн харж, өмнө нь ч сайхан байжээ! гэж толгойгоо барихвий.

Алж хаях хэрэгтэй гэдэг чинь ийм муухай утгатай юм. Олон түмний сэтгэхүйг энэхүү байдлаар удирдаж чадсан тохиолдолд, өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй гэж түүх гэрчилнэ.
Иймд хүүхдээ бод гэж байгаа юм. Хүүхдэд чинь эрүүл тайван орчин, шоронгийн хадаас биш, эрдэм мэдлэгтэй аав хэрэгтэй. Харин хувьсгал болгон өөрийн хүүхдээ иддэг. Би хэлээгүй юм шүү- олон мянган жилийн хүн төрөлхтний түүх үүнийг гэрчилдэг.

Эрүүл саруул яваарай андаа!

21:18 - 2010-08-24 - Сэтгэгдэл бичих

Үүнийг бодоод эхэлж байна гэдэг бэлдээд эхэлсэн гэсэн үг. Одоо хүүхэд, орчин тойрны хүмүүсийг бэлдэж, удирдлагаа өөрийн гарт эвтэйхэн авахыг хэлж байгаа юм. Бүгдийг нэг дор өөрчлөөд байвал, нэгт хэрэгцээтэй мэдлэг, бэлтгэл, суурь дутсан байдаг, бас хоёрт: хуучин үе буюу одооны хүчний тэнцвэрийг баригчид гялс учрыг олно.

AmonRa - 00:04 - 2010-08-26

Энэ сүүлийн сэтгэгдлүүтэй санал нийлэхгүй байна аа. Би бол ингэж боддог юм. Төвдийн тухай бичлэг дээр ч байгаа. Ер нь бол "Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно" гэж нэгэн алдартай удирдагч хэлж байсан гэдэг юм билээ. Ер нь тодорхой тооны манлайлагч, чирэх хүчин байвал тэд бүхнийг дагуулж хөдөлгөж чаддаг. Нөгөө нэгэн Энэтхэг клип дээр ч байгаа шүү дээ.
Түүн шиг хойноосоо дагуулж чадах хэсэг залуус л байвал тэр хэдэн үеийг хүлээхээс илүү хурдтай зарим зүйлийг өөрчилж болно.
Гэсэн ч юун төлөө, яаж, яах гэж? Уг нь бол үр дүнд нэг ч их онцын ялгаа байхгүй мэт хийсвэрлэн дүгнэж философидож болно. Гэхдээ тэгэх хэрэггүй. Бид зүгээр л очоод модыг түлхээд л байх хэрэгтэй. Өөр зүйл хэрэггүй ирмэх

xvv - 23:25 - 2010-08-25

2дахь үе гэж би буруу ойлгуулсан бололтой: бидний хүүхдийн хүүхэд, ач нарыг хэлж байгаа юм. Ач нарыг мэдээж бид өсгөхгүй- ээж аав нар нь. Харин бидний хүүхдүүд, буюу бидний дараагийн үе ямар мэдээлэл, ямар бодол хүүхдүүдийнхээ толгойнд нь суулгах бэ? Энэ маягаараа явбал шүү дээ?

AmonRa - 18:23 - 2010-08-25

Зөв зөв. Мөн мөн.

Эх орончид гэдэг эх орныхоо энэлэнг элгээрээ мэдэрдэг эгэл хүмүүс. Гэхдээ зүгээр мэдрээд яваад байх хэцүү. Харин цэцэрхэлийг урдаа бариад нийтийн толгой дахь бодол, нүүрэн дэх нүдийг ганцхан зүгт хандуулж тэр хойгуур өөр үр дүнг бий болгогчидыг луйварчид гэх байх. 2 үеэс наашгүй гэвэл 2 дахь үе буюу үр үндэсээ бид зөв ургуулах хэрэгтэй байх. Тиймийн тулд өөрсдөө сайн хөрс нь сайхан бордоо нь байх хэрэгтэй болов уу

Чойрын Хүү - 17:41 - 2010-08-25

@Даяанаа: Өөрөөр сэтгэхгүй ээ, энэ чинь мөдгүй асуудал. Хоосон үлгэрт итгэхээ больж, хүн өөрийн хувь заяаны эзэн гэдгээ ойлгосон мөчөөс хүн өөрөөр сэтгэж эхэлдэг.
Одоогийн байдлаар бүгдийг бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж байгаа- бидний дараагийн үе хэрхэн хүмүүжиж, ямар идеал тээж явдаг бэ гэдгээс бидний ирээдүй мөн харагдана. Тэгэхээр 2 үеэс наашгүй гэсэн үг.

AmonRa - 17:14 - 2010-08-25

bugdeeree bish yumaa gehed ihenh n ideh hoolondoo sanaa zovohoo bolichihvol ihenh n ooroor setgeed irnedee

Зэрэглээ - 13:27 - 2010-08-25

Тиймээс мсжээр яваад байгаа зарим нэг бичлэгүүдэд сэтгэлийн хөдөлгөөнөөр битгий хандаараа л гэх гэж...

Ухаангүй ноёнд урагшгүй түшмэл гэж...

Хүслийнжигүүр - 12:35 - 2010-08-25

Сайн уу

Сайн уу. Нийт блогчидын дунд 7 хоног бүр тэмцээн уралдаан зохион явагддаг болсон. блогчид та бүхэн өргөнөөр оролцоно уу

http://www.blogchid.com/2010/08/blog-post_22.html

blogchid.com (зочин) - 11:00 - 2010-08-25

saihan bichwer bn.bieee zasaad geree zas gereen zasaad ylsaa zas gj,

Зочин - 00:48 - 2010-08-25

Тийм ээ, чи яг оноод ойлгож Дао.
Гол нь юмыг олон талаас харах маш чухал, нэг өнцгийн хараанд мухардах асар аюултай гэж хэлээд байгаа юм.

AmonRa - 22:44 - 2010-08-24

hii hooson ard tumen mongol eh ornoo gesen setgeleer bish ehleed uuriinhuu uudnees har uchir n eh oron chini chamaas bas cham shig humuusees l burddeg gej eniig heleed bn u esuul bi buruu tailbarlaad bn u

dao - 22:05 - 2010-08-24

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax