जगन्नाथ

Төвдийн тухай

Нуулгүй хэлэхэд, Төвдийн сэдэв надад онц сонирхолтой санагддаг. Бүр викингүүдийн сэдвээс илүүтэйгээр, Шамбалын орон сонирхол татна: сүртэй нь арга үгүй сүндэрлэх уул хад, найрсаг хүмүүс. Хятадын дарангуйлал, шар ном... Мөн мэдээж шарын шашинтай холбогдолтой маш хэрцгий цуст мөргөлдөөн.

 

Сүүлийнх нь хамгийн сонирхолтой: шашин болгоны амладаг амар тайван, сайхан амьдрал, тээр тэр дээр байдаг нэгэн үл үзэгдэгчийн ивээлд багтах гэх мэт, ямар ч хэтийг барьсан үзэл номлолын адил, уриа агуулдаг. Гэвч бодит амьдрал өөрөөр гэрчилдэг нь хөөрхөн. Хүний тухай ухаад ухаад баршгүй сайхан мэдээ мэдээлэл.

 

Бусад шашинтай харьцуулан харвал, туйлшралыг буддын шашин сайшаадаггүй. Мөн бусад шашин шүтлэгт хүндэтгэлтэйгээр хандаж, ёс горимоор хүний ухамсрыг барьдаггүй хэмээн заадаг. Ихэнх барууны бишрэгчдийн хэлдгээр шүү дээ: шашны үзэл бодлыг биш, хүний дотоод ертөнцийг нээх үүд зам, баялгийн үүдийг нээх заавар аа, гэж. Мөн дотоод тэнцвэрээ олж, үнэний замыг дагах мэт, хүн төрөлхтнийг эртнээс хайж ирсэн сэдэв.

Модноос буусан даруй, хүн гээч сармагчин өөрийн хүсэл тэмүүллээ хязгаарлаж, эд зүйл ба хүн хоёрын холбоог улам нарийн ухан ойлгож, ертөнцөд эзлэх байр өөрийн сууриа олохыг хичээдэг байсан. Үүнд нийгмийн буддизм гэж яригддаг.

Хүн өөр өөрийгөө чөлөөлж, нийгэмдээ мөн өөр өөртөө сайн үйлийг хийх гэж.

 

Гэвч түүхэн хуудаснаа харвал, буддын шашны ихэнх чиглэл туйлшралд нэн ойр байдгийг гэрчилдэг.

1998 онд АНУ-ын Төрийн Удирдах Газраас хамгийн аюултай гэмт бүлгүүдийн жагсаалт гаргажээ. Тэдний хагас нь шашны бүлэг бөгөөд, нэн аюултай бүлэглэлийн дунд лалын, иудаизм, буддын шашинтны бүлэглэл оржээ.

 


Жишээ нь Өмөнд Солонгост 1988 онд олон мянган буддын Чогуэ сүмийн лам нар бейсболын цохиур, шатаах бодистой шил, чулуугаар зэвсэглэн, Өмнөд Солонгосын хамгийн дээд зэргийн шагналын төлөө өрсөлджээ. Уг шагнал нь жилийн $9,2 сая сантай тул, зодолдох шалтгаантай байжээ. Шагнал дээр нэмж, гадаад дотоодод олон саяын үнэтэй эзэмшил байр ба 1700 ламыг томилох боломжтой байжээ.

 "Хэн нь ч тэр дээшээ гарсан, баян сүсэгтний ашиг хамгаалж, өөрийн тансаг унаа тэрэг, өөрийн үнэтэй байраа бодно" гэж өмнөд солонгосын нийгэм тэднийг сайшаасангүй.

 

Үүний адил буддын шашны урсгалууд материаллаг сонирхол, ялзрал ба хувийн өшөө хонзон шийдвэр гаргахад томоохон хүчин нөлөө үзүүлдэг. Жишээ нь японы зэн буддын лам нарын дунд зодоон гарч, эртний Япон мастерын зургийг цааш нь өөрийн дураар зарсан хэмээх хэрэг үүсэж байсан. Буруутан лам нь өөрийг нь дургуйцсан бусад лам нараа өөрөөс холдуулж, шахан зайлуулдаг байжээ.

 

Харин төвдийн шарын шашин? Тэс өөр байж чадах уу? Ямар нийгэм үүсгэсэн бэ? Ер нь ихэнх барууны хүмүүс 1959 оны хятадын дарангуйллаас өмнө сүнслэг баялгийг тэргүүнд тавьсан хаант улс байсан гэж үздэг. Мөн одоо цагт зурагтаар шаргуу суртчилдаг: барууны хоосон материализм ба түүнтэй дагалддаг ялзралыг дагахыг хүсэлгүй, өөрийн замыг дагасан гэж. Мөн Голливудын кино, уран зохиол гэх мэт, нийтийн мэдээллийн хэрэгслүүд ийнхүү мэдээлэл тараадаг.

 

Мөн Далай Лам өөрийн номондоо: "Буддын шашны нөлөөн дор, Төвд улс энх амгалан нийгэм бүтээж, эрх чөлөө ба амьдралыг бүрэн дүүрэн амсдаг байсан" гэж бичсэн байдаг.

 

 

Гэвч дээрх номыг бичсэн хүн маань, сэдвээ сайтар судалсан байх юм: Хубилай Хаан ямар ламыг Төвд үрүү томилсон, тэр лам нь ямар учраас өөртөө Далай гэж нэр авсан гэх мэт. Ер нь уг ном их олон сонирхолтой деталь дотроо агуулж байх юм: Анхны Далай Лам өмнөх хоёр төрлөө өөрийн гэж хүлээн зөвшөөрснөөр, шууд гурав дахь Далай Лам болж байсан гэх мэт. Мөн мань эр хөөрхөн аниа нарт дуртай, найр наадам хөөдөг, найз нарынхаа дунд биеэ сонин авч явдаг байсан болохоор, дургуйцсан бусад лам нар нь түүнийг хороожээ.

 

170 жилийн турш ийнхүү маягаар, таван ширхэг Далай Лам нар зарц нартаа алуулсан байх жишээтэй.

Мэдээж хэрэг их эрх мэдэл, асар их ялзрал дагуулан авчирдаг. Далай лам гэдэг, энгийн хүний л адил, эрх мэдэлтэй гэдгээ ухаарсан даруй, улам ихийг авахыг хичээнэ. Үүнд санал нийлээгүй хүмүүсийг устгаж, замаас зайлуулах бол энүүхэнд байжээ.

Жишээ нь Далай Лам улс төрийн дайснаа монголчуудаар устгуулж, амьд үлдсэн лам нарыг нь хүчээр шар малгайтан болгох гэх мэт. 

 

Жишээ нь Кармапа тэргүүтэй Кагу бүлэглэлийн бослого дарахдаа, Далай Лам: "Чулуугаар өндөг хагалах мэт, эр эмгүй, хүүхэд залуучуудгүй бүгдийг устга- нэрийг нь ч бүү үлдээ" гэдэг зарлиг нь Европын дундад зууны Пап ламын хэлдэгтэй даанч их төс харагдлаа.

 
Энд


Зөвхөн шар малгайтны давамгайлсан нийгэм ямар зүгээр явсныг мөн энэ номоос харьцуулан харж болох юм байна. Нэг гоё юм нь яриаг өрнүүлэх хүн нь элдэв хорон үггүй, тайвнаар, өөрийн хятадын хувьсгалаас өмнөх ба дараах амьдралын тухай ярьсан байх юм.

 


Өмнө нь Төвдийн амьдрал гайхалтай байжээ.

Боолын хүүхэд боол байх хувь заяатай бөгөөд, тэд эзэн ламдаа алба барьдаг байжээ. Томоохон калибрийн лам олон мянган (~20.000) боолтой байх жишээтэй. Тэр боол албатуудаа хар багаас нь харанхуй тэнэг байлгана: өмнөх насандаа гэм тарьсан тул, энэ насандаа үйлийн үрээ эдлэх жамтай хэмээн айлган сүрдүүлж, байгалийн баялгийн дийлэнх нь лам нарын мэдэлд байдаг байв. 

 

Ийнхүү, хятадуудыг ирэхээс өмнөх Төвд орон цоглог өнгөөр солонгорно: өмнөх насандаа гэм тарьсан гэдэг нэрийдлээр, боолоор амьдрахыг хүсээгүй, эсвэл зөрүүд боолын гар хөлийг тасдах, нүд ухаж сохлох мэт арга хэмжээ өргөнөөр авагддаг байжээ.

 

Мөн шарын шашинд аливаа амьтны амийг таслахыг хатуу хориглодог тул, даварсан боолыг зэрэмдэг болтол нь ташуурддаг шийтгэл байжээ. Алж болохгүй, гэм болно. Үүнд сэргэлэн лам хөөрхөн арга сэдсэн байх жишээтэй: зэрэмдэг боолыг хүйтэнд хөлдөж үхүүлэхээр тал газар орхидог байжээ.

Mөн мань эрийг бага насанд нь тариачны гэр бүлээс нь салгаж, дацанд оруулжээ. Ихэнх хүүхдүүдийг бүжигчин, цэрэг, эсвэл секс тоглоом болгодог байсан бөгөөд, уг номын баатрыг 9 наснаас нь лам нар хүчинддэг байсан гэж дурьдсан байх юм. Сонирхолтой л юм.

 

Татварын систем нь мөн гайхалтай санагдав: бөмбөр тоглоход, өөрийн гэрийн гадаа мод тарихад, олон нийтийн баяр цэнгээн, эсвэл гэр бүлийн нэгэн гишүүн насан эцэс болоход, гэр бүл болоход, хүүхэд төрөх болгонд, найр наадмын, мөн шоронд хоригдох ба чөлөөлөгдөхөд татвар төлдөг байжээ. Мөн ажил хайхад, нэг өртөөнөөс нөгөө өртөө орсон хүн заавал ойр хавийн сүмд өргөл барьдаг байжээ. Өргөл барьж чадаагүй нь сүмээс зээл авч болдог бөгөөд, 20-иос 50% хан хувийн хүү төлдөг байжээ. Диваажин гэмээр.

 

Харин зээлийн хүүг төлж чадаагүй хүний өр нь хүүхэд дээр нь үлддэг бөгөөд, хүүхдээс нь ач нарт өв залгамжлагддаг байжээ. Улмаар өрөө төлж чадаагүй нь боолчлогдон, зах дээр зарагддаг байжээ.



Энэхүү ном бас сонирхолтой түүх өгүүлнэ.

Хятадуудыг ирэхэд зарим нь эрх чөлөөтэй боллоо гэж баярлах нь арга үгүй.

 

Харин баян бөгөөд газар эзэмшигчдэд хятадуудын ирсэн нь асар их зэвүүцүүлэх нь тэр.  Учир нь тэд өөрсдийн хоолоо олохын тулд өөрсдөө ажиллах хэрэгтэй гэж айж, ихэнх нь Далай Ламын хамт АНУ-ын Тагнуулын Төв Газрын тусламжтайгаар барууны орон уруу дүрвэжээ. Мөн олон сонирхолтой тоо баримт харуулж байх юм: жишээ нь АНУ-ын ТТГ-ийн Далай Ламын бүлэглэлд хэдэн төгрөг өгсөн, хэзээ өгсөн, мөн энэтхэг ТТГ хэдийг олгосон, хаанаас яаж гуйвуулсан гэх мэт-  гайхалтай мэдээ харуулжээ.

 

Мөн 1999 онд  Испани Улсад болох хүн төрөлхтний өмнө хийсэн гэмт хэргийн төлөө хариу барих ёстой Чили улсын фашист дарангуйлагч асан Пиночетыг чөлөөлж, шүүх хурлыг болиулахыг уриалсан Далай Ламын хандалт гэх мэт- сониуч уншигчдад маш сонирхолтой олон сэдэв байгаа.

 

23:21 - 2010-08-23 - Сэтгэгдэл бичих

tovduud ch bas hogiin garuud da, chin van Handdorj huugee erdemtei hun bolgoh geed tovd ruu surguulid yvuulsan chin tovduud hytaduudad avaachij ogood, tegeed hytaduud huugiinh ni tolgoig Chin van Handdorj ruu yvuulj bsan gejuga. Tegeed Chin van Handdorj "Janchhuugiin davaanaas hoish shaahainii mor gargahgui, Jagar Tuvdiin ornoos shireenii lam zalahgui" gj helsen gedeg

Tuvshu (зочин) - 19:27 - 2011-06-03

@Ариус: чиний сээгийг уншаагүй өнгөрөөчихсөн байна шд.
иймэрхүү юм ховор ч гэсэн, бичигдээд л байдгийн...

@@Хархүү: чөлөөтэй шүү, зав цаг гарвал холбогдоорой.

AmonRa - 14:18 - 2011-05-25

http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=53

End tanii bichshen zuiliig niitelshen. Bayarlalaa.

Harhuu (зочин) - 11:58 - 2011-05-25

istoi sonirholtoi medee baina shd. haaguur n garchiv. chinii bichleguudiig unshihad uhaan hurehgui yumaa. yamar uchuuhen amitan bolohoo medrehiin. bi tuvdiin tuhai ene talaas n ogt bodoj uzeegui

arius (зочин) - 22:32 - 2010-12-14

төвдүүд монголд их гай тарсан ард түмнүүдийг жагсааавал бараг эхэнд орох байх. Зүгээр л тэдний шашин хэтэрхий өндөр түвшний элитүүд гэмээр цөөхөн хүмүүст зориулсан гэлтэй...

123 (зочин) - 06:55 - 2010-12-14

Төвд орон их нууцлаг сонин санагддаг юм.  Хэзээ ч солигдох дургүй амьдралын хэв маяг.     
Надад эртний Грекийн түүх их сонирхолтой. Пифагорын теорем, агуу суутнууд гээд л. Орчин цагийн түүхээс бол ЗСБНХУ задрал,  цагаан ордон руугаа буудсан тэр үйл явдал л их сонин.  Өө мартах нь бас еврейчүүдийн түүх

dadido - 21:46 - 2010-09-20

@Dao:
1000

AmonRa - 16:35 - 2010-09-20

зөвхөн түүхийн ном гэлтгүй эртний грекийн домог үлгэрүүд шекспирийн зохиолууд барууны сонгодог зохиолуудаас их хэмжээний мэдлэгтэй болно гэж би бодож байна.

dao - 16:16 - 2010-09-20

Зөв ном л эргүүлээрэй дээ.
Галлын дайн гэж, Цезарийн бичсэн юм бий- тэр бас их сонин.

AmonRa - 16:05 - 2010-09-20

Их баярлалаа.
Юу ч гэсэн тэр үедээ ач холбогдол өгөлгүй орхичихсон дунд сургуулийн сурах бичгүүдийг дахиад эргүүлэх санаа байна. Герадотын номнуудыг олж авна аа. Плутархыг бас хүмүүс зөвлөсөн.

Зочин - 16:00 - 2010-09-20

@Зочин: Чадлаараа тусалъя!
Яг үүнийг энийг унш гэж хэлж бараг л чадахгүй л болов уу... Гэхдээ ямартай ч хүй нэгдлээс эхэлбэл их зүгээр. Тэгээд яагаад овгууд хоорондоо нийлэх болсон, үүнээс нийгэм яаж үүсдэг-бутардаг, нийгмийн давхарга яаж үүсэж байна, удирдагч эсвэл дарангуйлагч яаж үүсэж байна гээд... Олон сонин юм бий.
Үүнд Герадот гэж грек түүхчээс эхэлбэл зүгээр байх... Мань эр ойлгомжтой маягаар, их хөөрхөн юм өгүүлдэг.
Дараа нь эртний грек үлгэр домог- энэ нь одооны барууны нийгмийн суурь нь юм байгаа. Нэг нэг шатаар ахисаар, улам гоё болж ирнэ- тэгээд эрдэм цуглаад ирнэ.

Тэгээд өөрийн домог үлгэр уншаад байх хэрэгтэй- ард түмний удирдагчийг яс гэж төсөөлбөл, үлгэр нь чөмөг байдаг.

Орчин үеийн түүхийг болж өгвөл 3 өнцгөөс харвал зүгээр, үгүй бол пропаганда (суртал) болж хувирсан байдаг.
1. тухайн үйл явдлын оролцогч (ялагч бол бүр сайн) өөрийнх нь,
2. дайсных нь буюу эсрэг талынх нь,
3. дараа нь хажуунаас хараад зогсож байсан оролцогчийн зүгээс. Тэгэхээр нэг юм ойлгогдоод ирнэ.

Учир шалтгааныг сайн ойлгохын тулд, байгалийн ухааны мэдлэг хэрэгтэй болно- ихэнх стратегчид, жанжид, төрийн зүтгэлтэн нар байгалиас арга ухаанаа зээлсэн байдаг.

AmonRa - 18:27 - 2010-09-19

Ерөнхий ойлголттой болох гэж одоо л дөнгөж түүхийн ном уншиж байгаа хүнд ямар ном зүгээр бол?
Ерөнхий ойлголт байхгүй болохоор түүхийн аль нэг асуудал, түүхэн хүний талаар дагнаж бичсэн ном уншихаар ерөөсөө тэр номонд бичсэнээс өөрийг мэдэхгүй болохоор бичсэн бүгдэд нь итгэх, шууд тэр хэвээр нь хүлээж авах гээд байх юм.
Та англи, монгол хэлээр номнууд санал болгож болох уу?
Монголын түүхээс "БНМАУ-ын түүх", Болдбаатарын ном, дэлхийнх гэвэл McGraw Hill-н номноос хэтэрч үзээгүй л явна.

Зочин - 13:26 - 2010-09-19

hvmvvsee,tyrstgaaya,kk
tyranhai hvn jijighen hywtsas omsono,
baga hool hvns idne,
microd jijighen zai ezelne,
geedl
tgd bas delhiin daats hetrehq,kk

olyylaa - 18:09 - 2010-08-26

Өнөөх агаарын бохирдол, бас тэжээл ургуулах зориулалттай газар нутаг дутаад байна л гэдэг... Бас хүн гээч, явсан газраа байгалиа устгаад байдаг болохоор тэгж байгаам- удахгүй 9 тэрбүм боллоо шд.
Гэхдээ африкчууд тивээ сайхан цэвэрлэж өгч байгаа сурагтай.

AmonRa - 17:27 - 2010-08-26

хэхэхэ ганцхан зайны тухайд ч биш байлгүдээ...Зай бол хангалттай бий байх чихэлдээд ч хамаагүй хэдүүлээ ч байж болох байх...

Зочин - 17:05 - 2010-08-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax