जगन्नाथ

Зөгийчин өвөө

      Нэгэн өвөөтэй би байнга замаараа таардаг юм- ихэвчлэн нохойгоо салхилуулахдаа, ганц хоёр үг хоорондоо зөрүүлдэг заншилтай. Бараг сайн найзууд болсон гэмээр- тэр хүний гарыг нь барин ажиглавал, хүнд биеийн хөдөлмөр хийж мэддэг шинжтэй. Багшийн маань гартай адил. Нүүр царайг нь ажиглавал, наранд халж салхинд хөрч явсан бололтой. Гутал хувцсаа цэвэр авч явдгаар дүгнэвэл, өөртөө арчаатай, нүдээр нь амьдралын хатуу сургууль давсан, сонирхолтой дотоод ертөнцтэй хүний шинж агуулдаг байв.

      Нэгэн удаа, ой хадаар тэнэхдээ, бороонд цохиулахын алдад анчны овоохойд хорогдов. Тэр өвөө маань бас сууж байх юм- мөн норсон бололтой, нойтон янжуураа зуухны өмнө өрж байв. Өвөөг тамхиар дайлав. Ханьтай бороог намжихыг хүлээх нь байна, гэж бид хоёр баярлан тамхилцгаан, тэнгэрийн аяс хүлээсэн шиг, хоорондоо үг солилцлоо. Цаг агаар, тэнгэрийн өнгө ч их л сүрхий л байх юм.

Бороотой өдөр явсны учир асуувал, зөгийчин юм гэнэ: үүрэндээ өвөлжөөний бэлтгэл хийсэн юм байх. Хөл нь өвдөөд, одоо л амжиж байгаа юм байна- гэтэл ядахад яр гээч, бороо орж байдаг.

      Их л зутруу зун боллоо доо. Зүлэг ногоо ч олигтой ургасангүй, цэцэг жимс орой цэцэглэлээ. Энэ нь мэдээж зөгийн ард түмэнд ч бас нөлөөтэй байх даа, гэж асуулаа. Зөгий цэцэг жимсний тоос цуглуулан сайн бал гаргахгүй бол, зөгийчний тэтгэвэр дээр тусна.

Зөгий гэж ер нь сонин амьтан. Зөгийн тухай мэддэг хүнээс нь сайтар лавлаж авах боломж гарах нь тэр. Асууж, яриа өдлөө.

-Та надад зөгийн тухай ярьж өгөөч? Бусад амьтнаас юугаар ялгаатай бэ?

-Зөгий гэж их эмзэгxээн мөхөс богино амьтай юм болохоор, орчин тойронтойгоо дасан зохицохын тулд, нийгмийн амьтан болж хувирсан юм даа? Зундаа өвлөө боддог, өвөлдөө зундаа бэлдэж хүчээ сойж биеэ гамнадаг- зарим хүнээс л илүү ухаантай даа.

-Зөгийн ард түмэн тэгээд, ямар нэгэн удирдлага доор тэр балаа цуглуулах уу, эсвэл сайн дураараа тэгж их хөдөлмөрлөдөг болов уу?

-Тэд зөвхөн хөдөлмөрлөж л амьд үлддэг юм шүү дээ. Үүнийг байгаль цаанаас нь заагаад өгсөн юм. Зөгийн үүр гэдэг, нэгэн том гэр бүл юм- заримдаа бүр маш их ухамсартай амьтад байна гэж бодогдоно шүү?

-?

-Жишээ нь гэвэл, тэд бүгд нисэж цэцгийн тоос цуглуулахгүй. Зарим нь үлдэж, сархинаг цэвэрлэн, бусдын авчирсан цэцгэн тоосыг бал болгодог. Бий болсон балаар шинэ үеэ хооллож, хатнаа тэжээнэ. Хатан нь цэвэрлэсэн сархинагт нь өндгөө гаргаж, шинэ эрүүл ажилчдыг төрүүлэхээс гадна, өндөг авгалдайг асран хамгаална.

-Муухан улсын тогтолцооноос дээр юм даа.

-Тийм шүү. Гаднаас аюул тулгарахад, тэд бүгд нийлэн дайснаа хөөн тонилгодог.

-Их сонин юм. Баавгай, эсвэл өөр нэгэн хүчтэй хорхой шавьж орон гэрийг нь сүйтгэвэл?

-Өөө, манай нутагт баавгай байхаа болиод удаж байна. Бас би гэж нэг хүн байна, ямар нэгэн амьтан хорхой довтолбол, хараад хамгаалчна... Гэхдээ чи намайг үгүй хойгуур өөрөөс нь том, хамаагүй хүчтэй, аюулт дайсан ирвэл яах бэ асуух гэсэн бололтой, тийм үү?

-Тийм.

-Байгаа бүхэн сөнөдөг жамтай. Амьд бүхэн үхдэг. Үүний адил зөгий мөн хэн нэгний хоол болж л таараа. Түүнд дайсан ч их. Цуглуулсан балаар нь голоо зогоож, зөгий гэлтгүй бусдын хөдөлмөрөөр амьдарчих сонирхолтой хүн амьтан гэлтгүй, шавьж дунд зөндөө бий. Байгалын л жам юм даа?

-Юу гэсэн үг бэ?

-Зөгийгөө цааш нь ажиллуулж, шимийг нь хүртье гэвэл, тэднийг өөрсдөөс нь л хамгаалах хэрэгтэй болдог юм, гэсэн үг.

-Сонирхолтой юм.

-Эр зөгий гэх үзэгдэл зөгийн ард түмний дунд бий болдогт гол учир нь байгаа юм. Эр зөгий нь хатантай нөхцөж, хатан өндөг гаргах чадвартай болсны дараа, зөгийн ард түмэн эрийг үүрнээсээ хөөн зайлуулдаг.

-Хэрцгий юмаа?

-Хэрцгий гэж үү...-өвөө инээд алдав. Яриулахын тулд цүнхнээсээ бяслаг гарган, өвөөг дайллаа. Өвөө дуртайяа амталж, яаралгүйгээр хутгаараа нэг огтолж, амандаа хийх зуур: -Хэрцгий бишээ.

-Тайлбарлаач, яагаад?

-Тэр эр зөгийг хөөгөөгүй тохиолдолд, эр зөгийн тоо ихэсдэг юм. Зөгийн хатан зөнөөд, сайн ажилчин зөгийн үр гаргаж чадахаа больж, эр зөгий гаргаад эхэлдэг. Эр зөгий нь ганц ганцаар бол эр зөгий ажилчиндaa дийлддэг. Гэвч амаргүй дийлдэнэ: эр зөгийн далавч, хөл нь энгийн ажилчдынхаас хамаагүй хүчтэй. Бас хараа нь хамаагүй сайн хөгжсөн болохоор, олон тоонд болж ирвэл үүрээ маш том аюулд оруулдаг, маш аюултай болж ирдэг.

Эр зөгий нэгт ажиллах чадваргүй, энгийн зөгийг хамаагүй том биетэй болохоор, энгийн зөгийтэй харьцуулбал гурав дахин их иднэ. Мөнхийн өлөн тэр, маш хурдан зөгийн ард түмний нөөцийг дуусгах чадвартай. Үүрэн дотор байгаа ажилчид нь сүүлдээ эр зөгийн авгалдайг алж амжилгүй, эр зөгийн хөлд дарагдан алуулдаг. Харин гадуур цэцэг жимсний тоос цуглуулсан ажилчин зөгий нар, зөвхөн эр зөгийг хооллож эхэлдэг.

-Сонин юм.

-Хамгийн том биетэй, хамгийн аюултай эр зөгий нь хатны үүрэг гүйцэтгэж, хамгийн чангаар дүнгэнэнэ. Ойр хавиар нь бусад эр зөгий цугларч, дагалдан дүнгэнэн, ажилчин зөгийг балны нөөцөнд ойртуулгүйгээр, өрсдөө иддэг. Тэр чанга дүнгэнэх дуу нь хатныг дуурайлган, ажилчдыг хуурч байгаа юм.

-Тэгвэл нэгэн цагт балны нөөц дуусаж таараа. Тэр тохиолдолд?

-Өлссөн ажилчин зөгий өөр хоорондоо, бас эр зөгийтэй хоолны төлөө үзэлцэж томоохон дайн шиг юм болно доо?

-Гэвч эр зөгий ажилчнаас хамаагүй том биз дээ?

-Тийм, үй олон болсон эр зөгий үргэлж ялдаг. Харин ажилчид нь сурснаараа цаашид бал цуглуулсан ч, зөвхөн эр зөгийн хэрэгцээ төдий хангагдаж, намар болоход өвлийн идэшгүй сууж байдаг юм даа. Хавар нь нэг ч амьтай амьтан үлдээгүй байдаг.

     Үүнийг болгохгүйн тулд би сайтар ажиглан харж байх хэрэгтэй. Хатны залуу, хөгшин эсэхийг үргэлж хянах хэрэгтэй. Залуу хатныг үр тогтоосны даруй эр зөгийн үрийг авч хаяж байх хэрэгтэй- заримдаа бүр эр зөгийн өндөг ихсэж, сархинаг цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ бүр эрүүл сархинагтай хамт огтолж хаяна. Бүгдийг нэг бүрчлэн түүнэ гэж байхгүй шүү дээ, эр зөгий бий болсон даруй шаламгай ажиллах хэрэгтэй. Эр зөгийг хэмжээнд нь барих хэрэгтэй: бага биш, их биш. Бага байвал хатан үр төлжиж чадахгүй, ихэдвэл...

-Тэрийг ойлгож байна. Үгүй бол тэр улс үүр нь сөнөнө.

-Энэ л тогтолцоог би харж хамгаалж, өөрийн идэх хоолоо зогоодог юм шүү дээ.

     Бид хоёр тамхилан, гадаах бороо чагнав. Намдаж буй бололтой, шувуу жиргэх дуу сонсогдов. Бэлдэцгээж, хатсан гаднах хувцсаа өмсөж, гадаа гар барилцан, хоёр тийш салцгаав. Бороо шивэрч орсноо, түргэн намжив. Нар гарлаа.

Эргэн харж, өвөөд даллав. Өвөө ч холоос даллан, буруу харж намрын мананд шингэн алга болов.

2010 оны намар

17:36 - 2010-08-18 - Сэтгэгдэл бичих

Бид бүгд нэг л байгалийн эргүүлэгт л байдаг.

AmonRa - 20:47 - 2010-08-18

baigaliin jam yumdaa gedeg ug bas ih uchirtai sonsogdov /unshigdav ch yumuu/

hervee amid ulzii gevel hudul bas er zugiig hemjeend n bailga bas buur alga bolgochij bolkui ene bas l baigaliin huuli zugiichun uvuugiin hooloo olj ideh arga n yumdaa


yum gedeg dandaa l iim shat daraatai bdag gej bodvol hamgiin deer n hen esvel yu bdiin bol

dao - 19:21 - 2010-08-18

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax