जगन्नाथ

Хэлний ба соёлын довтолгооны тухай

Орчин үеийн ертөнцөд хорвоо дэлхийг эзэгнэгч хүн гэгч араатан шинэ ба хурдан харилцааны боломж хайж байгаа. Энэ нь дэлхийн өнцөг бүрд олон соёл иргэншил устахад хүргэдэг. Мөн одоо цагийн Монголд энэхүү хувь заяаг тулгарахгүй гэсэн магадлал мөн үгүй. Манай шилдэг иргэд мөн гоё гоё үг хэрэглэдэг болсон:  Муза, парламент, ок, бабай, пизда гэх мэт. Муза гэж юу бэ, пизда гэж юу бэ? Энэ үгийг хэрэглэснээр, бидний өөрсдийн хэлний байдал ямар болох магадалтай бэ? Иймэрхүү сонин олдвор ирээдүйд хир олнoop олдох бол?

Залуучууд өөрсдийн нэрээ сонин сонин болгож өөрчилдөг: ТиВи, МиБи, Куйза гэх мэт. Бидний ертөнц хувьссаар. Өөрчлөгдсөөр. Гэвч дэлхий даяар Бүгд адил сэтгэдэг, нэг адил хэлээр ярьдаг ертөнц уран зохиолоос бодит байдал болох маш ойрхон. Үүнийг даяарчлал гэж нэрлэдэг. ЮНЕСКО-ийн мэдээлэлж байгаагаар, 15 хоног бүр нэг хэл устдаг. Даяарчлалын улмаас 7,5 мянган хэл бий, xагас нь уусан үгүй болох магадал маш өндөр.

Мөн Европын Холбоо олон үндэстний статусаа алдахгүйн тулд, үгүй болж хэлний  төрийн туслалцааны программ зохион байгуулж байгаа. Манай орны ирээдүй хир байна, мөн ер нь хэл гэж юу бэ гэдэг талаар проф. Вольфганг Дресслер-тэй хийсэн ярилцлагаа толлилуулья.

Асуулт: Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтөнд аль нь зөв бэ? Аль нь хамгийн их зохьдог бэ? Олон хэл үү, нэг хэл үү?

Вольфганг Дресслер: Дэлхийн хүн амын ихэнх нь олон хэлний орчинд өсөж, олон хэлийг багаасаа сурдаг гэвэл том алдаа. Том хэлийн ямар нэгэн байдлаар бага хэлийг үзэхдээ маш муу байдаг. Тэд ихэвчлэн өөрийн хэл байхад хангалттай, мөн тэд нартай харилцмаар байгаа бол бусад хүмүүс хэлийг нь сурах хэрэгтэй гэж үздэг. Үүнд хятад, испани, франц, орос, герман, мөн англи-саксони гаралтай америк иргэдийн дунд олон хэл тараагүй болно. Энэ учраас бүгдийг нь хамж, холоос нэг нийлбэр дүнг харвал, үй олноороо дэлхийд байдаг олон тооны хэл биш, том үндэстнүүдийн хэл Дэлхийд хэлний тархалтыг өөрчлөн захирдаг.

Олон хэлтэнгүүд жишээ нь эрс тэс соёл иргэншлүүдийн контакт үүсдэг нутаг дэвсгэрт үүсдэг- Монгол сайн жишээ болж чадна. Жишээ нь хөршийнхөө хэлийг мэдэж байхад ач тустай, мөн ашигтай байдаг олон газрууд дэлхийд бий.

Гэвч олон хэлтэй байх нь нийгэмд аюултай. Хүмүүс жишээ нь өөрийн амар хэлээр гэрийхэнтэйгээ харьцаж, төрөлх хэл нь аяндаа уусан үгүй болдог. Ямар учраас энэ хэлний өөрчлөлт болдог бэ?

— Аюул нь зөвхөн олон хэлтэйд биш, хэлний эрх тэгш бус байдалд байгаа юм. Гайхалтай франц социологч бий- Пьер Бурдье. Энэ хүн анх улс төрийн ба эдийн засгийн талаас хэлний ач холбогдлыг авч үзэн, нийгэмд хэрхэн хэл үйлчилдэг бэ гэж судалж байсан юм. Мөн энэ хүн анх ямар учраас хүн нэг хэлээ орхигдуулан, өөр хэлийг сонгодог бэ гэж сайтар судалж байсан юм. Үүгээр тэр хэл бол бас нэг төрлийн бараа юм гэж үзүүлж, мөн нийгэмд эзлэх байр суурь ба материаллаг баялагт солигдож чаддаг гэж баталсан юм.  
Хүмүүс ямар нэгэн нийгмийн давамгай байдал олгодог хэлийг сурч судлахыг хичээдэг. Ихэвчлэн энэ хэл нь том хэл байдаг. Энэ том хэлийг судалснаар дээд боловсрол, карьер ба баялагтай олбоотой байдаг. Хэрэв том хэлийг эзэмших нь материаллаг баялгатай шууд холбоотой бол, мөн бага хэл нь амьжиргааны доод төвшинтөй харьцуулагддаг бол байдал бага хэлний маш аюултай байдлыг илчилнэ.

— Үүнд бага тооны хүн амтай, бага хэлийг эзэмшигчид хамгийн том аюулд өртдөг үү?

— Энэ бол зөвхөн нэг талаас л зөв. Олон төрлийн хэл бий- зарим нь устах байтугай, хөгжсөөр байгаа. Жишээ нь соёл иргэншлээс хол байгаа тохиолдолд. Хүмүүс энэ үед таагүй байх боловч, хэл нь хадгалагдан үлддэг. Гэвч Сибирь мэт, олон үндэстний хэл цугласан газар, хэл эзэмшигчид тусгаарлан амьдарсан ч хэлийг авардаггүй.
Харин Кавказ, эсвэл Өмнөд Америкийн зарим алслагдмал, соёл иргэншлээс хол нутгуудаар хэл хэвээрээ үлдэх боломж бий.

Үүний хамгийн том уруудах цэг бол гэр бүл дотор хэлний дамжуулалт юм. Хэрэв төрөлх хэлээр ярьдаггүй хүүхдүүд гэр бүлд бий бол том гамшгийн шинж. Гэвч хэлээ мэддэг хүүхдүүдийн хэмжээ үеэс үе багасдаг- тэр үед түгшүүр зарлах үе.

Бага хэлийг устах үгүйг, тухайн хэл эзэмшигчдийн хамгийн нас бага гишүүдээс мөн их хэмжээгээр шалтгаалдаг- хэрэв тэд 20 орчим настай бол, тэд хүүхэд төрүүлж, хүүхдүүддээ хэлээ заах магадал маш өндөр бий. Найдвар бий гэсэн үг. Мөн хамгийн бага настангууд нь 40 гарсан ч, найдвар байдаг- эмээ өвөө ач гуч нартайгаа төрөлх хэлээр нь ярьж эхэлдэг. Гэвч хэл тээгчдийн бага настны нас 60 гарвал, хэлийг хадгалах боломж үлдээгүй байдаг. Хөрш иргэншлийн, мөн ямар нэгэн байдлаар нэр төр авчирдаг хэлд уусдаг.

— Гэвч нэг үзэл байдаг: хүүхдэд том хэл зааснаар, бага хэлийг хаях хэрэгтэй болдог гэж. Гэвч хэл судлаачид үүнийг дэмий сүсэг гэж үздэг: өөрийн төрөлх ба нэр төртэй хэл мэддэгээр бусад хүүхдүүдээс толгой өндөр болдог гэж.

— Хоёр хэл мэдсэнээр хүүхэд сургуульдаа амжилттай сурдаг. Бага нийгэмд, жишээ нь өөрийн байрандаа, өөрийн хөрш хүүхдүүдтэйгээ харилцахдаа хоёр хэлийг маш амархан сольж, хэл мэддэггүй хүүхдүүддээ тусласнаар нэр хүнд нь мөн өөдөлдөг.
Гэвч хамгийн чухал нь энэ хүүхэд нь хоёр соёл иргэншлийн үе залгамжлагч болдог. Үүний ач холбогдлыг хэрхэвч багасган харж болохгүй.

— ОХУ, БНХАУ-ын бага хэл эзэмшигчид ямар байдалтай байгаа бол?

— Бага тооны хүн амтай хэл эзэмшигчид ОХУ-д дийлэнх нь устах аюул нүүрлэж байгаа. Мэдээж тэр аюулын хэмжээ нь бага том байдаг: жишээ нь Ази Оросын хэсэгт төрөлх хэлээрээ 80% хүмүүс ярьж байгаа- зарим ардууд ой тайгаар их байдаг тул, хөрш хэлийн довтолгоо махс бага байдаг. Мөн энэ нутгаас гаралтай Европын хэсэгт амьдардаг хүмүүсийн 50% төрөлх хэлээрээ ярьдаг. 
Энэ бол маш сайн үзүүлэлт гэж тооцож болно. учир нь води хэл. Хоёрдугаар дэлхийн дайны үед води нар Финландын тагнуул гэж тооцогдохоос айж, төрөлх хэлээрээ ярьдаггүй байсан. Удалгүй води тосгон хоосорч, хүүхдүүд нь том хотод суурьшсаар, одоо води хэлээр 70 нас давсан арваад хүн л мэднэ.

— Бага үндэстэн их үндэстний хэлд уусахад юу түлхэц болдго бэ?

— Ихэвчлэн төрөлх газар, тосгон суурингаас нөгөө сууринд хүчээр нүүлгэхэд. Эсвэл ямар нэгэн байдлаар дийлэнхээс бага болоод ирэхээр, үндэстний хэл нь аажим аажмаар мартагддаг.

— Дэлхийн хэлний сангаас дахин нэгэн жижиг хэл үгүй болж, хэдхэн хэлний давамгайлал буюу нэг хэлний давамгайлал үүсвэл, хүн төрөлхтөн хожих уу, эсвэл үнэхээр нэг том юм алдах уу?

— Xэл болгон бол тухайн соёл иргэншлийн ертөнцийг үзэх үзэлтэй шууд хамаатай. Хүн хамгийн түрүүнд өөрт нь байдаг гэж үзсэн болгондоо нэр өгдөг. Нөгөө талаас хүн өөрт нь маш чухал болгондоо нэр өгдөг. Жишээ нь цаатан хүн цасыг олон янзаар хэлж, цасны шинж чанарыг ойлгуулж чаддаг: зөөлөн, хөвсгөр, модны мөчир дээрх цас гэх мэт, их баян. Мөн байгаль орчин, ой мод тайгын нэр үг олон байдаг. Харьцуулбал араб хэлэнд "ой" гэдэг л үг бий.

Мөн тухайн хэл эзэмшигчдийн ертөнцийг үзэх үзлийн чухал зарчим харуулдаг: зарим байгальд ойрхон амьдардаг хүмүүс чих хамар нүд гэдгийг нэг тоонд биш, нэг үгээр хоёуланг нь хэлдэг. Энэ нь хүнд заяагдсан баялаг гэж үздэг болохоор тэр. Жишээ нэг нүдтэй хүнийг хагас нүдтэй, догoлон хүн байвал хагас хөлтөй гэж хэлэх тал бий. Мөн кет хэлэнд модыг амьтай гэж үздэг. Хэрэв модыг хөрөөдвөл амьгүй хувилбарт шилжиж, өгүүлбэрт засвар оруулах хэрэгтэй болдог.

— Хэл зөвхөн ертөнцийг үзэх үзлийг бус, мөн амьдралын туршлага өгөхөд тусалдаг. Хэрэв оло үеийн туршид хуримтлагдсан өвөг дээдсийнх нь амьдралын туршлага хаагдвал, хүмүүнлэгийн гамшиг болдгийг анзаарлаа?

— Үндэстний соёлын ба сүнсний баялаг нь хэлээр шууд танигддаг. Ямар нэгэн хэлийг ойлгох хүн үлдээгүй цагт, тэр хэлээр үүсгэн барьсан иргэншил, бүхэл ертөнц, соёл нь сөнөдөг.  Бүр бидний цагт хадгалагдан үлдсэн бичиг, ном, аман яриа үлдсэн ч, энэ алдаглыг юу ч нөхөж чадахгүй. Та жишээ нь анзаарсан байх, шүлэг ба яруу найраг орчуулагдахад маш бэрх байдаг. Мөн аман зохиол. Хэлийг мэдэлгүй энэ бүгдийг ойлгох маш бэрх. Гэвч хэлийг бага зэрэг гадарладаг нөхцөлд соёлын алдагдлын өвдөлт байнга мэдрэгддэг.

Бага хэл англи, эсвэл герман хэлний хажууд өдөр тутмын хэрэгцээ, эсвэл амьжиргааны хэмжээг хангадаггүй. Ямар ч соёлд ч, мөн байгальд адил- хүчтэй гантиг чулуун хад талаараа цуурч эхэлбэл, том цав дуундуур сууж хагалдаг. Хүн төрөлхтөн бага хэлийг устгаснаар том хэлний ядуурлын аюул, мөн том соёл иргэншлүүдийн ядуурлын аюул тулгардаг.

2010 оны 8 сар.
Ярилцлага авсан: АмонРа


00:13 - 2010-08-04 - Сэтгэгдэл бичих

Төрийн албаны шалгалтанд монгол бичгийг багтаах хэрэгтэй санагддаг. Еврейчүүд энэ тал дээр айхтар хүмүүс санагддаг. Еврейн талаар бичлэг оруулбал аймаар амттай байх болно доо. За за бэлэн хоолонд аймаар дурласан. Т

dadido - 21:23 - 2011-05-25

Гайхалтай!

Сурах Шалтгаан - 02:04 - 2010-09-24

Энэ тал дээр 4 жилийн өмнөөс бэлдэж, судалж эхэлсэн- бас чадлынхаа хэрээр оролдож байгаа. Бас нэг юм байна: миний ойлгосноор, сэргээх биш- байгаа юмыг цаашид авч явж, авсан хэмжээгээр нь дамжуулахад оршоод байна. Цааш хэл маань бидний хүүхдүүдээр баяжин хөгждөг заншилтай.

ер нь бол чиний хэлснийг бүх зургаан мөчөөрөө дэмжиж байна!

AmonRa - 06:53 - 2010-08-07

Монгол бичгээ л сэргээж төрийн бичиг болгох хэрэгтэй. Энэ талаар Цахим Өртөө, Бизнетвөрк гээд олон газруудаар нэгэн зэрэг яригдаад байх шиг байна. Эсвэл би олж уншаад байна уу. AmonRa ч бас энэ талаар бичсэн байна. Бид оршин тогтнож үлдэнэ гэвэл Хэл Бичиг түүний ард буй соёлоо авч үлдэх хэрэгтэй. Одоо аль хэдийн устаад, уусаад эхэлсэн болохоор бид СЭРГЭЭХ гэж яриад л сууж байна. Бүр булшлагдчихаас нь өмнө яарах л хэрэгтэй. Гэхдээ мэдээж яарна гэдэг нь муйхраар зүтгээд байхыг хэлээгүй шүү.

Алмас - 03:41 - 2010-08-07

Хари тэх....

Зоригт ван - 21:08 - 2010-08-05

Хүчтэн сул доройгоо захирдаг хорвоо.
Хүчтэн байх үгүйгээ бид өөрсдөө л шийднэ. Ирээдүй биднээс л шалтгаална

AmonRa - 15:13 - 2010-08-04

Харин тйимээ бага жижиг үндэстэн ястнууд нь том үндэстэндээ уусах явдал ер нь их байдаг байх гэж бодож байна. Монгол ч мөн ялгаагүй цөөхөн хүн амтай,2 их гүрний дунд оршин байгаа...Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л... Тэгээд хүн амын нягтшил нь ганц Улаанбаатар болоод байгаа..Энэ хотод нь тэгээд гадна дотны нөлөөнд их автсан юм шиг...Хуучин Оросын нөлөөнд байсан бол одоо хятад, солонгос гээд олон орны нөлөөтэй болжээ...Эдгээр нөлөөнүүд нь бидэнд шууд болон шууд бусааар айхтар нөлөөлж байна...Монгол хэл бага жижиг ястнуудын хэл бол одоо тэр алс хязгаар хөдөөд л үлдсэн байх...Хөвсгөлийн тайга, Алтайн уулс, Ховд Өлгийн хязгаар гэх мэт газруудад л үлдсэн байгаа байх...

Зоригт ван - 09:45 - 2010-08-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax