जगन्नाथ

Домгийн тухай

Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.

Сонин л доо- хүний оюун ухаан орчин тойрондоо маш амархан дасаж, сүргийн эсвэл дээрээс нь заагдсан шугамын дагуу боддогт.
Христийн бишрэгчид, шарын шашинтангууд, эсвэл заавал шашин байх албагүй, ярилцагч өөрийн ямар нэгэн үзэл бодлоо хамгийн зөв, хамгийн ухаалаг гэж боддог. Буруу юм үгүй. Гэвч нэг томоос том НО байна:

Ихэнх ярилцагчид нөгөөхөөсөө давуу талтай, мөн хамаагүй сайн, эсвэл мэдлэг сайтай, хэлтэй устай, түүхийн асар их мэдлэгтэй, ярилцагчаасаа юм юмаараа давуу гэж ойлгуулах нь анхаарлын төвд байх юм. Мэдээж, хүн гэгч, сайнаар явахыг хичээнэ. Гэвч хүний нөлөө хүч (фактор)- ийг мартдаг, орхигдуулдаг талтай. Мөн шашинд нэн хамааралтай. Хүн өөрийгөө нөгөөхөөсөө сайн, давуу гэж бодсон цагт олон юм буруугаар эргэдэг... Үйлийн үр гэж нэрлэдэг.
Нэгэн домог санаанд буух юм:

Халхын голын хошуудын нэгт Говийн Түшээ гүн Шагдаржав ноёных байж. Говийн Түшээ гүн ганц хүүтэй байж л. Хүү нь өтөлсөн эцгээ орлож, албанд нь мордох болж гэнэ. Замд нь айл тааралдаж гэнэ- айлын гадаа нь нар сард цацал өргөж байхыг хараад, билэгшээгээд мань эр айлд очиж гэнэ... Айлд нь эмээ өвөөтөйгөө амьдардаг нэгэн бүсгүй байх гэнэ- хоёр залуу нэг нэгэндээ сэтгэлтэй болж, хүү бүсгүйг эхнэрээ болгож.

Баруун аймгийн гуйлгачны охинтой суусан гэж, олон хүн дургүйцэж гэнэ- мөн аавд нь таалагдаагүй гэдэг. Ламаас асуухад, Човонбо нэртэй лам нь: салгаад хөөе! гэжээ. Хүүг хатнаа дагуулаад ирэхэд нь, лам шулмын шар туяа цацарлаа, энэ эмэгтэйг хөөхгүй бол, хүн амьтан үй олноороо үхнэ гэж олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ.

Гэвч хүү хатнаа хөөж явуулах байтугай, ханилж хайрласан нөхрөө гомдоож хөөхгүй гэж нэг хэлж, эцэг эх нь хэлэх үггүй болсон гэдэг. Ядуучуудад тэр бүсгүй ихэд сэтгэлд нь нийцэж гэнэ- ааш зөөлөн, олон түмэнд тусч охин байж. Харин дургуй хэд нь түүнд Хялар хатан, долир хатан гэж цаагуур нь шоолж муулдаг болж гэнэ.
Удалгүй охин хөл хүндтэй болоход, Човонбо лам: Чөтгөрийн хүү төрлөө, хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно гэж эцэгт нь мэдээ хүргэж гэнэ.

Эцэг нь хүүгээ Манжид алба барихаар Бээжин явуулж гэнэ. Хатныг нь үлдээж. Хүү хатандаа хэлсэн гэдэг: Чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юутай ч намайг хүлээгээрэй гэж.
Хүүг нь явсан хойгуур, лам нь: Шагдаржав хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл гэж хэлж байж. Хатан ламын хэлсэн үг, нөхрийх нь хэлсэн үг зөрсөн тул, үнэмшилгүй, үлдэж гэнэ. Аливаа муу, бор хар ажил хийлгэж, халуунд аяга ус ч өгөлгүй, хүйтэнд үүд хаалгаа тайлж өгөлгүй, гадаа эсвэл айлаар хонуулж өөрөөсөө зайлуулах гэж бодож байжээ.

Эцэстээ тэр эмэгтэй явахгүй байхаар нь, лам багшаасаа аврал гуйж гэнэ. Лам нь ноёны гуйлтыг хүлээж аваад: тарчлааж зовоогоод зайлдаггүй, айхтар шулам шүгэлж гээд, Жинсрэг цутгаж, дарж тонилгоно гэжээ. Жинсрэг цутгана гэдэг, шатааж алахын нэр юм. Өвгөн ноён цаагуур Жинсрэг цутгахад нууцаар бэлдэж гэнэ. Гэвч олны дунд тарж гэнэ, тэр сураг нь.

Эмэгтэй юу ч мэдэлгүй, зарц боолын хар бор ажлаа хийсээр байв. Хүмүүс удаа дараа: ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз, эртхэн амиа хичээж, арга бод! гэж байж.
Оргохоор болж гэнэ. Төвд худалдаачин тулгар биетэй хөөрхий бүсгүйг харсаар байж алуулна гэж юу байхав! гэж өрөвдөж, оргуулахаар болж гэнэ. Бүсгүйг оргосныг мэдээд, Човонбо лам төвд үсгээр: "Гэдсэндээ хүрэл соёотой биелсэн буг тээсэн, муу цагийн түмэн ёр шүгэлсэн шулам Хүрээ оржээ. Түүнд үзэгдсэн харагдсан хүн бүр үхэл тахалтай учирна, түүнийг оргуулсан этгээдтэй нь барьж ирүүл" гэсэн бичиг тарааж гэнэ.

Олонд сураг дуулгах, массыг айлгаж сүрдүүлэх нэгэн алхам юм- зурагтаас ялгарах юм нэг ч байхгүй. Мэдээж олон хүмүүс айж, бухимдаж, хаалга үүдээ цоожилдог болж гэнэ. Мөн хүүхний араас маш хатуу сэтгэлтэй, энэрэнгүй санаа байхгүй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Тэр хүн хүүхний араас нэхэхдээ, олны дунд цуурхал тарааж, бас айлган сүрдүүлдэг байв- массын сэтгэхүй иймэрхүү юманд одоо хүртэл автамтгай, хэврэг. 

Өнөөх бөх нь маш хурдан шаламгай ажиллаж байсан нь дурьдахгуй байхын арга үгүй: хялар хатныг оргуулсан, монгол хэл заншил мэддэг төвд наймаачныг барьж,  хялар хатныг хаана нуусныг мэдэхийн тулд тамлаж, зодсоор байж алж гэдэг. Тэр хооронд бүсгүй Сүхбаатар аймгийн орчмоор хоёр ихэр төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь авч явж гэнэ.

Эмэгтэйг Баян Нуурын ойролцоох уулаас барьсан гэдэг- мэдээж хэрэг найдаж, асрамж гуйсан хүмүүс нь шулмын сураг хэрэгтэй газарт нь дуулгасан. Уулыг бүслэхэд, хүзүүндээ хүүхдээ зүүж байсан гэдэг- буухад нь хүүхэдгүй байсан гэсэн, харин ой модонд нуув уу, эсвэл уул хаданд орхив уу- хэн ч мэдэхүй байсан гэдэг.

Барьсны дараа Човонбо лам жинсрэг цутгадаг тийм нэг айхтар ламд сураг дуулгаж, 50 лан мөнгө, дарж өгөх хүсэлтийн хамт явуулхад, өнөөх өвгөн лам: Човонбо өөрөө хүн шатааж алдаг байгаа юм биз. Би амьд хүн шатаахгүй, мөнгийг чинь би авахгүй гэж буцаасан гэдэг. Човонбо лам өөрөө жинсрэг цутгахаар болж, дээд ам нь бага дөрвөлжин ханатай гэрийн буурийн чинээтэй арван алд доошоо нарийссан нүх ухуулж, шар тостой модоор сараалжиж дүүргэж гэнэ.

Жинсрэг цутгаж сэрээ дарах, өдөр нь олон мянган хүн цугласан гэдэг. Тэр олон хүнийг өөрөөсөө хол байлгаж, тайван нөхцөлд ажиллахын тулд Човобно лам: шулмын хорлол тусна, хол байцгаа! гэж холдуулж, хоёр шургаа модны голд нүцгэнээр нь бүсгүйг хүлүүлж, хүмүүст үнэмшилтэй харагдуулахын тулд гэзэг үсийг нь арзайлган сүр бадруулж, бүрээ бишгүүр гингэнүүлсээр нүхний аманд ирсэн гэдэг.

Човонбо лам хэлсэн гэдэг: Би 60 настай хүн, уг нь 120 зооглох байлаа гэж. Үлдсэн 60 насаа чамд өглөө, чи бол хүн биш, буг шуламс. Би чамайг бурхны номоор дарж номхотгож байна гэж.
Эмэгтэй: Би бол буг шуламс гэгч чинь биш, хүн намайг тамлаж тарчилгасны төлөө би авч чадахгүй ч гэсэн, үйл үртлээс чинь чамаас хариуг нь авна байх гэж хашгирч байсан боловч, шуламсыг дуугаргахгүйн тулд бүрээ бишгүүр, хэнгэрэг, харанга цохиулж, галдсан гэдэг. Шатаж эхлэхэд нь, лам номоо уншин хайлуулсан шар тостой тогооноос халбагаар цацаж байсан юм байна.

Бүсгүйг шатаж дуусаад, булахад, олон түмэн нэг л биш болоход, Човонбо лам:
-Усан нүдтэй цусан зүрхтэнгүүдийн нүдээр харахад энэ шатаж үхэж байгаа юм шиг боловч огтхон ч тийм биш! гэж олон түмнийг тайвшруулж байсан гэдэг.
Мөн: би 60 насаа өгсөн, шуламс 60 жилийн дараа хүрэл соёотой хүүгийн хамт та бүгдийг чинь хүйс тэмтрэх болно гэж мордсон гэдэг.

Гэвч бүх юм сайнаар болж эргэсэн гэгддэг: Хүүхнийг шатааж хороосны дараа цугласан олон цамчин, мөргөлийн маягаар Эрдэнэ далайн хийд рүү морины явдал янз үзэж явцгааж байсны хамгийн түрүүнд шар Човонбо лам жороо буурал морьтой дүүхэлзэж байж. Гэтэл Човонбын морь оготны нүхэнд бүдэрч онхолдоход, Човонбо тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн байх юм.

Мэдээж, үүнийг бусад хөгшин лам нар, үхсэн Човонбын Пиар хийж, үнэн байсан байна гэж дахин дахин цуурч байсан байна.

Өнөөх 60 жил гэдэг нь 1936-1937 онд гүйцэж, хүрээ хийд газар сайгүй л шар Човонбын дарсан шулмын жил гэж, сүсэгтэн дунд цуурхал тараасан лам нар байдлыг улам лавшруулан, тэр цагийн ардын засаг төрийг занаж зүхдэг байсан байна: хялар хатны буг чөтгөр гарлаа, тогой нь цухуйж байна! гэх мэтчилэн.

Хүн гэж. Нэг иймэрхүү адгуус даа...

19:31 - 2010-07-02 - Сэтгэгдэл бичих

худлыг 1000 давтвал үнэн болдоггүй, үнэн гэсэн үнэмшил төрдөөг гэж....

tamerlan13 - 18:04 - 2010-07-08

heleed yu gehev...

AmonRa - 17:57 - 2010-07-07

уншихад ч эвгүй л юм. хүн гэдэг нэг муйхарлавал хээр ассан түймрээс ч аюултай.

ketchup (зочин) - 16:48 - 2010-07-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax