
Том хотод хүн бүр өөр өөрийнхөөрөө ганцаардана. Уг киноны баатрууд багa багаар хэлж амжаагүй хайрын үг, хуваалцаж амжаагүй сэтгэлийн дулааны тухай өгүүлэх дууны аялгуу болж хувирна. Баатруудын нэг нэгэндээ хандаж хэлэх үг нь чухал биш. Жинхэнэ хэлэх үг нь тамхины утаанд, сүрчигний үнэрт, дууны дугаарт, хамтдаа өнгөрүүлсэн хоромхон зуур өнгөрөх өчүүхэн хугацаанд бий.
Найруулагч зориудаар тэр хормуудыг нь уртасгана. Гэвч хэт их уртасгахгүй. Хайрын аялгууг өнгөөр, ноотоор нь ялган өрж эхэлнэ- эцэстээ хүн гэдэг өөрөө хүнээ хайрлан байж л хүн болдог гэсэн найруулагчийн бодлыг тодруулна.
Уг бүтээлдээ Ван Кор-Вай италийн найруулагч Микеланжело Антонионитэй энэ зэрэгцэхүйц хүний нуугдмал гунигийн сэдвийг сөхдөг. “Сахиусан тэнгэр” нь, 5 жилийн өмнө хийгдсэн маш өөдрөг “Хайрлах урам” киноных нь үргэлжлэл гэж хэлж болно- найруулагч уг бүтээлдээ хүн хоорондын харьцааны геометрийг дахин босгож судална.
Миний бодлоор Вон Кар-Вай найруулагчийн хамгийн сайн, хүчтэй бүтээл нь.
Мастер хүний гарын үсэг гэж энэ дээ хө? Өөрөө хардаа:
Киног үзсэн хамгийн эхний секүндээс эхлэн үйл явдалд оруулна- өөрийн шийдвэрээ гаргаж чаддаггүй алуурчин, нэг ч үг бүсгүйтэгээ үг солиогүй ч ухаангүй дурласан хэлгүй залуу. Тэдний юу хэлэх сонин биш- харин дотор хүнийх нь яриа сонин.
Мянга юм бичээд нэмэргүй бизээ- өөрсдөө үзээд, тунгаан бодоод, сурах юм байвал сураад аваарай- гар дор байгаа юмаа юм болгоно гэдэг энэ.

