जगन्नाथ

Саруул (Үргэлжлэл)

Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг


Шөнө. Шөнө айдас дуудав. Саруул охин дээшээ харан хэвтэхдээ, утгатай утгаггуй бодолд дарагдав. Жинхэнэ айдас гэдэг нь үхлээ ирэхийг мэдэх боловч, тэмцэх ямарч боломжгуй байв. Бас энэ хүлээлт... Бүх амьдралаа нэгэн юм хүлээж амьдарсаар ирсэн- аавыгаа санаж ажлаас нь ирэхийг, амрагаасаа хүлээх захиа, төгсөлтийн шалгалтыг, утасны дуудлагыг, амралтын өдрүүдийг. Одоо харин үхлээ хүлээх цаг нь ирж. Хүлээстэй, хөдлөх ямарч боломжгуй. Хамар нь загатналаа гэхэд маажих ч чадалгуй. Зүрх нь улам хурдан цохилход, цээжээр нь хатгав.
-Ийм заяа нь хаясан хүн гэж намайг л хэлнэ байхдаа, уул нь хүмүүсийн үхэл хагацлын тухай бодол байхгуй байхад оддог доо... Гэхдээ би одоо амьд байдаг... Бүгдийг эхнээс гэж үү... Амьд үлдвэл яана? Эмч эндүүрсэн бол яана?

Лавтай эндүүрсэн! Монгол эмч нар хэзээ л бүгдийг сайн хийж байсан юм! Саруул охины бодол эмчийн алдааны сэдвийг тэр дор нь өлгөж аваад, өөрийгөө тайвшруулхаар бодлоо чагнаж эхлэв:
-Тэгвэл бүгдийг шинээр эхэлнэ гэсэн үг. Харин эхнээс нь эмч нарт өөрийгөө эрүүл гэж тайлбарлах хэрэгтэй. Би угаасаа эрүүл! За би эмнэлгээс гарлаа. Өнөөх Улаанбаатар, өнөөх яарсан, эсвэл хөл бөмбөгөө үзсэн хүмүүс- эсвэл архидсан, нэг нэгнээ алсан л монголчууд...
Тэгээд би ажилдаа буцаад орно- хүмүүс өөрсдийгөө байгаагаасаа илүү сайн хүн гэж харагдуулхын тулд, бас аавд нь долигноод ажлыг нь өгнө. Өгж л таараа... Дараа нь би баар цэнгээний газруудаар явж эхлэнэ, тэнд нэг сайн залуутай танилцана байх. Найз нартайгаа энэ ертөнцийн шударга бусыг ярьж сууна, энэ дэлхийд болохгуй бүтэхгүй юм болгоны тухай сэтгэл зовниж ярина.

Тэгээд эм гэдэг бас ч тийм муу сонголт биш байсан бололтой- эцсийн эцэст би амьд байна, би тахир дутуу болоогуй байна... Тэгxээр би царайлаг, ухаалаг, залуу хэвээрээ байна- нээг их их юм бололгуй би амраг найз залуутай болж чадна гэсэн үг. Тэгвэл бид гэрт нь юмуу, эсвэл буудалд хоноод секс хийж болно.

Гэхдээ удалгуй бид нэг нэгэндээ дасаж, дур тавьсны дараа ярианы сэдэв ч дуусаж, бид хоёр нэг л юмны тухай боддог болно байхдаа? Эцэстээ би маргааш эрт босох хэрэгтэй, чи маргааш ажилтай гэсэн яриа болж хувираад, сайн найзууд болж сална. Хэрүүл хэнд хэрэгтэй юм?

Гэртээ би дахин ганцаараа үлдэнэ. Номоо уншина, эсвэл зурагт үзнэ. Сэрүүлгээ сэрдэг цагтаа тавиад, өчигдөр нь хийсэн ажлаа робот шиг дахин давтан хийнэ. Өдрийн хоолоо дассан зоогийн газартаа иднэ, өөр шигээ завгуй хүмүүсийн дунд.
Өдрийн хоолны дараа тамхилангаа ажил нэгтэн авгайчуулын хов жив сонсоно, хэн хэнтэйгээ сүүлэрдэг, хэн хэнтэйгээ архидсан, хэнийх нь нөхөр адгийн шаар гэдгийг. Тэр адгийн нөхрийн тухай яриаг сонсоод, би ихэмсэг инээнэ- би царайлаг, ажилтай, сондгио, давтагдашгуй нэгэн ажил хэрэгч бүсгүй. Нууц амраг олно гэдэг бол надад юуч биш. Ажлын дараа дахиад баар орно, бүх юм шинээр эхлэнэ.

Ээж яах бол? Ээж яавал гэж... Угаасаа л дуугуй, ноомой. Хайртай ганц охин нь амиа хорлосонд бухимдаж, гомдолгуй яахав- гэвч би жаахан охин биш, эцсийн эцэст би амьдралаа шийдэх бүрэн эрхтэй юм байгаа биздээ? Гэхдээ ээжид нэг сайн үглүүлнэ л дээ- амьдралаа бодох чинь яасын, чамаар бахархахын тулд чамд ийм боловсрол олголоо гээд. Аавтай чинь би энэ олон жил амьдраад болоод байна, миний хувьд хамгийн чухал нь чи байсан юм гээд... Мах ясаа зулгааж байж олсон мөнгө төгрөг гээд л... Эцсийн эцэст өөрийх нь биш, аавын л мөнгө.

Нэгэн сайхан өдөр би ээжийн үглэхээс залхаж, амыг нь таглахын тулд хэн нэгэнтэй сууна. Өөрийгөө түүнд хайртай гэж хуурч, түүндээ бүрэн итгэнэ. Эхэндээ том том төлөвлөгөө босгож, өөрийн том байшинтай болох, хэдэн хүүхэдтэй болохоо тооцоолно.
Бүх юм сайхан болно гэж баттай итгэнэ.

Эхний жилдээ бид өдөр бүр сэкс хийнэ байх. хоёрдахь жилдээ ховордоод, за тэгээд бүр сард нэг удаа болох биз... Нэг нэгэнтэйгээ ярихаа ч болино байх. Бид салхын наагуур би жирэмсэн болно. Бид дотносно- гэвч хүүхэд гарсны дараа бид буцаад хэвэндээ орно байх.
Бүх юм нэг хэвийн болно. Нөхөр уухгуй бол. Уугаад, зодоод байвал... Яанаа!  Магадгуй би тийм дарамттай болоод, дуулгавартай ноомой амьтан болбол яана? Таргалаад, нүүр будах, булган малгай сонирхоод явах болвуу? Дахиад хэдэн хүүхэд гаргана... Бүгд биднийг аз жаргалтай хос гэж бодно, харин жинхэнээр бол өнөөх л хүн бүрийн дотор байдаг ганцаардал. Хэнч тэр ганцаардлыг харахгуй.

Удалгуй надад хэн нэг нь сураг дуулгаж магадгуй, манай нөхрийг нууц амрагтай болсныг. Мэдээж шүү дээ. Би бүр тэр сувилагчийн ярьдаг авгай шиг галзуураад, гардээрээ гурав дөрвөн хүүхэд орилуулаад, нөхрөөсөө сална гэж орилно байх. Тэр үед амиа хорлоно гэж, гонж байлгуй... Удаан хугацаагаар орхих хэрэгтэй болно. Эцэстээ би сална- нөхрийхөө надад л хайртай, намайг л хардаг гэсэб үгэнд үл итгээд. Эцэг эхтэйгээ амьдарна гэсэн үг.

Ээж цаашид үглэх биз... Хүүхдүүдийг аавгуй нь үлдээлээ гэж. Би дахин нөхөртөйгөө нийлнэ. Хэдэн жилийн дараа дахин нэгэн нууц амраг гарч ирнэ- гэхдээ надад түүнтэй тэмцэх ямарч хүч хүрэхгүй. Амьдралаа байгаагаар нь хүлээн авсан нь дээр.

Би өнөөх л ажлаа хийж, робот шиг ажлаад, робот шиг идээд явах биз...

Саруул охины дотор бодлын урсгал нь ширгэж, амьсгаагаа дарав. Яах юм бэ, би? Саруулын цээж нь дахин өвдөв. Үгүй ээ, ингэж болохгуй. Алдаа ч бай, алдаа биш бай- би эндээс амьд гарахгуй гэж, Саруул өөртөө андгаа тавив.

Харанхуй эмнэлэг амьдарсаар байв. Холуур хүн уйлах дуулдав. Сувилагчийн алхаа сонсогдоно.
-Би эндээс зайлах хэрэгтэй гэж Саруул охин бодов. Хаанаас ч хамаагуй, эм олж уугаад, эсвэл хана мөргөж үхэх юмсан. Саруул уйлав.
Сувилагч хөшиг нээж, Саруулыг харав.
-Шээмээр байна, эгчээ... гэж Саруул сулхан дуугарав. Сувилагч нугас авчиран, Саруулыг өндийлгөн доор нь оруулав.
-Эгчээ би өөрөө... Сувилагч инээв.
-Чи өөрөө чадахгуй ээ.
-Энэ нээрээ Шархад юмуу?
-Тиймээ...
-Би өвчтөй бишээ эгчээ
Сувилагч дахин инээв.
Сувилагч хүлээсийг нь тайлсангуй. Саруул дахин ганцаараа дээш харан хэвтэв...
Ийм байдалтайгаар хичнээн ч хугацаа өнгөрөөснөө Саруул мэдсэнгүй. Гэнэт чихнийх хажууд нэгэн эмэгтэйн дуу шивнэв:
-Миний дүү... Чимээгүй байгаарай, сувилагч унтсан байгаа... гээд хүлээсийг нь тайлах мэдрэгдэв.
-Намайг дагаарай, гэхдээ чимээгүй байгаарай...

Үргэлжлэл

17:11 - 2010-05-26 - Сэтгэгдэл бичих

:) юу болохыг харж л байж болье...

AmonRa - 15:58 - 2010-06-09

Иймэрхүү амьдрал ч үнэхээр аймаар л даа үнэнийг хэлэхэд,нэг л хэвийн, уйтгартай. Гэвч хэн боловч энэ амьдралтайгаа эвлэрцэн байдаг. Тэглээ гээд яахын бол оо... Саруул шиг зоригтой ч болоосой гсн, гэхдээ Саруул бас нэг юмыг ойлгоогүй болохоор л ....

Zurai - 15:21 - 2010-06-09

Үргэлжлэл нь байгаа- утгын алдаа энэ тэрээ засаж байгаа- чадлийхаа хэрээр. Гэхдээ хүн уншиж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болхоор нээг их яарахгуй байгаа юм.

AmonRa - 14:52 - 2010-06-09

hi

urgeljlel ni udaan bna shuu. hurdan unshii l da.

suvd (зочин) - 14:23 - 2010-06-09

argaguu l unen bodol bnda ter tusmaa uhej bga hund

arch_tseegii - 22:04 - 2010-06-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax