जगन्नाथ

Зүүд

Би шөнө дунд модны оройдээр сууж байх юм гэж зүүдэллээ.

Миний нүд хурц, амьсгаа зөөлөн, тайван байх гэнэ. Сүнгэнэх салхи, модны оройны шивнээг бүгдийг би яриа мэт сонсох юм гэнэ. Эргэн тойрон харанхуй байх юм. Гэвч тас харанхуй биш. Би үл ялгана, орой юу, шөнө үү? Мэдэхгүй. Нэгэн бөөрөнхий цагаан тойрог тэнгэр өөдөө харагдана, гэвч нар сар хоёрыг нь ялгаж үл мэднэ. Тэр нь ч сонин биш байх гэнэ.

Ой мод бараан хөх, цэнхэртэн харлан харагдаж, доор байгаа жижиг амьтад ягаан улаанаар цэлцэгнэж харагдаж байна. Хараагаа төлөврүүлхэд, тэр доор байгаа амьтад ойртон, алгандээр байгаа мэт харагдана. Зүрх маань зогссон мэт, минутанд 3-4 удаа зохилно.
Хартал, доор надад сонирхолтой нэгэн амьтан харагдлаа. Мөн байна, миний гөрөөс! гэж би угс хийж модны мөчирнөөс доош үсрэн шумбалаа. Шумбахдаа гэнэт далавч минь дэлгэгдлээ. Ямарч анир чимээ гаргалгуй шумбан нисэж, барих амьтнаа шүүрлээ.
Тэр амьтан гасалс хийн, миний саварт дотроос мултархыг оролдох гэнэ. Дээшээ модны мөчирдээр суун, савартаан атгасан гөрөөсөө сонирхолтой нь аргаггуй ажиглаж суув. Мөн гараа хартал, гар биш савар байна гэнэ. Тэр савар нь амьтан шүүрч, мах шөрмөс тасдаж хугалах, барихад зориулагдсан гэмээр урт хурц хумстай шувууных гэмээр савар байна.

Жаахан атгахад л тэр тэмцэж буй амьтаны цээж нугасны ясыг нь бяцлах байлаа. Бяцалсангуй, ажиглаж сууж байв. Туулай шиг шингэн, Атгандах амьтан улам ширүүн хөдөлсөөр, атганаас минь сугархыг хичээнэ. Би хацартаан наатал, гөрөөс ар урд савраараа нүүрийг минь урах гэж тэмцэж байх юм. Гэтэл тэр нь надад их таашаал өгөх юм- гижигдэх төдий, зөөлөн самардах шиг санагдах юм.
Цээжээ хүржигнүүлэн, би хацартаан гөрөөсийг нааж, хацраан илж байх гэнэ. Гөрөөс улам чанга гаслан, гижгийг минь өдөөж самардана. Би улам их өхөөрднө. Өхөөрдөхдөө би толгойг нь бүтнээр амандаа хийж, хурц шүдээрээ аяавтар хүзүүг нь зуулаа.

Хэврэгхэн хүзүүний мөгөөрс, түргэн лугших гүрээний судас, хурдан хурдан амьсгалах хоолой, зөөлөн ноос... Жаахан чангавтар хазсан бол, толгойг нь таслах байсан- гэвч би буцааж амнаасаа гарган, дахин тэр амьтныг сонжино. Дахин хацартаан нааж, зөөлөн ноостой хэврэг биеийг нь үнэрлэнэ.
Эцэстээ гөрөөс атганаас минь сулрах боломжгуйг ойлгож, бууж өгнө. Идэвхгүйгээр үхлээ хүлээнэ. Үүнээс болж, гөрөөс сонирхолгуй болно. Ар нурууг нь амандаа хийж, мөгөөрсөн зөөлөн нурууг нь шархируулан хугалж хазна.
Тэр мөчид гөрөөс үл ялиг хөдөлж амьсгалхаа больно. Сүүлийн амьсгалыг нь барих гэж би хамраараа амыг нь үнэрлэтэл, би сэрлээ.

15:26 - 2010-03-11 - Сэтгэгдэл бичих

http://en.wikipedia.org/wiki/Carl_Jung

AmonRa - 02:07 - 2011-03-11

зүүд уялдаа холбоотой мөртлөө хамааралгүй байх нь элбэг

org (зочин) - 23:48 - 2011-03-10

LOL
Hyn byr davtagdahsgui ooriin uhaantai bolhoor, ooriin harna gesnee l harna.

AmonRa - 17:05 - 2010-03-11

mmhm. chinii husel yum bishuu? tegj sanagdlaa. chi shine yum huseed teriigee olj avch chadahgui baigaamuu

arius (зочин) - 17:00 - 2010-03-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax