Нэг тийм кино нь энэ юм байх. Баахан магтаж хайлсан дуу сонссоор, би л ганцаараа үзээгүй юм шиг сууж байв. За ер нь бага сага үндэсэрхэг үзэлтэйгээ ч хэлэх үү. Аргаггуй биз. Гэтэл нэг найз маань бүр зөвлөсөөр байгаад, ДВД-г нь гарт атгуулаад зугтлаа. Аргаггуй эрхэнд дөрвөн хөлт найзаа хөлөглөн, ганц нүдэт найзаа ширтэв. Кино явлаа...
Энэ удаад эртний Хятад орны түүх харуулж байх юм- эртээ урьдын цагт юм байх, гэрэлт хорвоод хүн болж төрсөн биш, хятадууд бид нартай л адил, нэг нэгнээ алдаг зуршилтай байв. Ер нь хятад монгол гэлтгүй, хүн төрлөхтний түүх нь тийм юм. Тухайн үед хятадуудын түүхийг харуулж байх юм. Хятадуудыг идэвхтэйгээр нэг нэгнээ алдаг үеийг нь Тулалдах Гүрнүүдийн эрин гэдэг байсан юм байх. Цин улсын хаан бусад эргэн тойрон байсан гүрнүүдтэй дайтаж, эрхшээлдээ оруулахыг хэсдэг байв.
Зүгээр ч нэг тулалдаад, дээрэмдэх биш, харин бүр томоохон гээчийн гүрэн байгуулах төлөвлөгөө бодож явсан юм байж, тэр хаан. Харин хөрш гүрний хаадад энэ төлөвлөгөө нь таалагдаагуй- тэд өөрсдөө бас тийм бодол тээж явж байсан байх. Шийдэмгий үйлдлээрээ дайныг эхэлсэн хаан бусдын дургуйг ихээхэн хүргэсэн бололтой- тэр учраас л мань хүн өөрт нь зуун алхамаар ойртохыг цээрлэх ёс бий болгож гэнэ. Бүр тийм их айдаг болсон гэнэ.
Хэнээсээ тэгтлээ их шээс алдаж, тэгтлээ их гацнаардсан юм болоо, гэж уншигч та гайхна байх? Алдартай гурван дайчдаас их айдаг байж мань эр. Нэгнийх нь нэр: Тэнгэрлэг (Донни Йены дүр), Хугархай Сэлэм (Тони Люн Чу Вэйгийн дүр) ба Нисэх Цас (Мэгги Чуны дүр). Хэн тэд нарт ийм сонин хоч хайрласныг бүү мэд, хятад хэлэндээ их гоё сонсогддог байх л. Эсвэл герман хэлний орчуулгын онцлого байж болох юм. За тэр яахав.
Тэр гурван дайчид тулалдаандаа их гарамгай, хэнд ч дийлддэггүй байсан юм байх. Бас Цин улсын хааныг үзэн ядах хэд хэдэн шалтгаантай байж: хамгийн том шалтгаан нь нэгдэлтийн үе шатанд сөнсөн гүрний аз нь дутсан иргэд байж. Тэд амьд байгаа цагт Цин улсын хааныг мөрдөж мушгих болно гэж хаан тооцож, тансаг өргөөндөө заларч, үй олон цэргээр өөрийгөө хүрээлж гэнэ.
Арван жил хаан гуай өргөөндөө залрахдаа, гурван дайчдын толгойг авчируулхаар зарлиг буулгаж гэнэ. Бас шангийн мөнгө амласан юм байх. Өнөөх шан мөнгө нь жил одох тусам ихсээд л байж гэнэ.
Гэтэл нэгэн сайхан өдөр Нэргүй (Жэт Ли) гэж энгийн нэгэн хятад тариачин эр ороод ирдэг юм байх. Бас зүгээр ч ирээгүй юм- тэр гурван дайчдыг алсан гэж. Зүгээр ч нэг хэлээгүй, бүр хөдлөшгүй баримт харуулж байх юм.
Хаан баярласандаа тариачин эрийг өөрөөсөө арван алхмын зайнд суулгаж яриа өдөнгөө, яаж атаат дайсныг нь Нэргүй дарсан гээд, бүгдийг нэг нэгэнгүй мэдэхийг хүсэж гэнэ.
Яриан дунд хаан гэнэт сэжиг авна, энэ Нэргүй гэж нөхөр намайг хуураад л байх шиг байна гэж. Нэг л бишээ... Ямар учраас энэ нөхөр худлаа бураад байна, яагаад? гэдгийг хаан бодоод эхлэнэ.
Тадаан. Тадададааан.
Ингээд түүхийг нь ярихаа болье- өөрсдөө үзээрэй, сонирхол гарвал. Зохиол нь байн байн эргэж, үйл явдал өөр өөрөөр тусгагдаад эхлэнэ. Эхэндээ: ийм юм болно гэж бодтол- бишээ, өөр нэг эргэх жишээтэй. Зохиол нь эхэлж 90 градусаар эргэж, дараа нь 180°-аар эргээд, буцаад 360° эргэнэ. Эцэстээ бас яг юу болсон гэдгийг таамаглах л үлдэнэ. Энэ нь мэдээж кино урлагт хамгийн сайн нь- үзэгчийг өөрийг нь бодуулдаг нь амжилттай киноны нууц юм, өмнөөс нь зажилж хэрхэн ч болохгуй.
Нөгөө талаас бодод үзэхээр, энэ кинонд зохиол нь бас магадгүй нээх их анхаарал татах есгүй байж болох юм. Хамгийн их анхаарал татсан юм нь- өнөөх хятадуудын гял цал болсоноо их харуулж байх юм- зураглаач, тусгай эффектын найруулагчид, зураачид, бүжгийн найруулагчид, хувцасны дизайнерүүд их хичээсэн нь илт. Бас сайн ч ажилжээ. Хичээж хичээж нэг баас гаргаад ирээгүй байна. Энэ бүгдийн нийлүүлэн харвал, урлагийн бүтээл болж чаджээ.
Кино урлагт хамгийн чухал нь юу бэ? Мэдээж зураглаач хамгийн чухал- кино гэдэг нүдийг баярлуулж мялаах ёстой байдаг. Сайн киног (хятад ч бай, орос ч бай, америк ч бай) дуртай газар нь зогсоогоод, 80% зургийг нь хэвлэвэл хананд өлгөж болдог гэдэг. Тэр тал дээр хятад хөрш их хичээсэн байна.
Бас нүдэнд туссан юм гэвэл- (дурьдвал зүйтэй байх)
1. Өнгөний символик. Үйл явдлын эргэлт болгон өөрийн гэсэн өнгөний зохиомжтой байх юм- интерьерын дотоод гадаад чимэглэл, баатруудын хувцаслалт, эдлэлүүд гэх мэт. Өнгийг билэг тэмдэг болгон ихээхэн ашигласан байна- үүгээр киноны хэсэг болгон өөрийн уур амьсгалтай байх юм.
2. Тэмцлийн зохиомж. Хугархай сэлэм Нэргүйтэй тулалддаг хэсэгдээр нуурын толиндээр болно- хоёр баагий хийсээд, усандээр гулгах гээд, янз бүрийн алслалттай авсан байна- тэр нь кадрыг үзэмжтэй, үйлдлийг нь сүртэй болгож байна. Мэдээж, энэ бүгд бодит тулалдаан, эсвэл зэвсгийн эрдэмтэй ямар нэгэн холбоо байхгуй- зөгий шиг нисээд, ялаа шиг шумбаад байгаа нь шал фантааз. Гэхдээ тулалдаан бүрийг дагах бороо, бас бороотой хослох өнгүүдийг нь харвал зохиомжилсон донжийг нь яах аргаггуй олжээ. Жишээ нь өнгө нь нэг бол хэт дарагдсан, бас хэт өнгөлөг байдаг- Хугархай сэлэмийн шавь бүгсгүй хэнтэй нь ч билээ тулалддаг.
Яах аргаггуй домог юмөө.


Надад бол тэр хугархай сэлэм билүү элсэн дээр бичих урлаг нь тулалдах урлагтай адил гээд л Тэр нөхөр л таалагддаг шд.
Энх тайвныг бий болгох нэг л боломж бий. ТЭр нь энэ хаан ялаад бүх улсыг нэгтгэх гээд л ... Хаан тэрийг нь сонсоод миний хамгийн их айдаг дайсан маань миний туслахуудаас илүү намайг ойлгодог байсан байна гэж харамсаад л Нэргүй залуу бас ойлгоод алалгүй үлдээгээд л энэ тэр... хэхэ
Нэргүйг худлаа хэлж байгааг нь мэдэрдэг тэр лаанууд бол майр сүртэй шд. Манайхаар бол бараг худал үнэнг шалгах машин л гсн үг...
Хятадын 3 мундаг найруулагчийн бие биентэйгээ өрсөлдөн хийсэн Бас нэг Херогийн тухай кино байгаа тэднуусыг үзээрээ.... Нэгэнд нь Жетли, нөгөөд нь чой юун пат бас нэгэнд нь нэг таньдаг мөртлөө нэрийг нь санадаггүй нөхөр тоглосон байгаа...