जगन्नाथ

Ларс фон Триэр

Бичсэн: Бодошрол
Ларс фон Триер гэж нэг ширхэг амаргуй хүн бий. Найруулагч, алсыг харагч. Хүн бүрийн үзээд, дурлаад байдаг кино авдаггуй. Тэр нь сайн уу, муу юу- би мэдэхгүй.
Өмнө нь ч хүмүүс "Пүү паа, санжигнасан камер, юуч харагдахгуй- больёоо", эсвэл дэмий баахан нуршаа яриа л хардаг юм байж. Одоо тэгтэл арга барил нь Блэрын шулам, Кловерфийлд мэтийн кинонд ашиглагдан, ер нь л орчин үед өргөнөөр хэрэглэгддэг болсон. Бусад найруулагчид энэ арга барил уур амьсгал бий болгосныг олж харсан юм. 
Гэвч өдийд ч бас энэ хүний киног үзэх их амаргуй нь тодорхой. Миний гайхлыг төрүүлдэг миний өөрийн ажиглалт бол- ер нь их ухаантай, боловсрол сайтай хүмүүс муувтар найруулагчын киног их үзэх дуртай боловч, авьяаслаг шинэ үеийхнийг ойлгодоггуй тохиолдол байдаг...  Бас муу сайны учрыг нь сайн мэддэггүй- мэдэх ч хэрэгтэй юмуу, гүй л болвуу. Хүн бүрийн таашаал л юм.
Яг надад таалагдах таалагдахгуй гэдэг бүгд ондоо ойлголтууд. Хүнд өөрт нь яаж тусах нь л чуxал.

Хүн бүр өөр. Өөр өөртөөн, толгой бүр нь ч өөрөөр ажилна, бусдаасаа шал өөрөөр сэтгэнэ. Бас амьдралын туршлага гэж байна- бас боловсрол, маш чухал тиймүү. Энэ бүгд нь ямар нэгэн бүтэгдэхүүнийг- ном ч бай, жүжиг ч бай, кино ч бай- ондоо ондоо өнцгөөс хархад хүргэдэг. Гол нь үзэж, харж, оюун ухаанаараа тэмтрэх л чухал... Сэтгэхүйн уян хатан чанар шалгагдан хурцлагдаж байгаа юм.
Барилгачны өмд шиг хялбархан сэтгэцтэй бол кинонд бас өөр шигээ хялбархан юм харна. Харин жаахан сэтгээд, бөндгөр ажилаад байвал бас нэг өөр юм ажиглагдана. Янз янз...

Ийм л учраас боловсрол эзэмшссэн, боловсролгуй хүн хоёрын үл ойлголцол төрөөд байх шиг байдым... Сосорбармын ганц хүний театр ч бай, радио зохиомж ч бай- хүн бүр өөр өөрийхөөр хүлээж авдаг. Таашаал ч өөр өөр.
Зарим хүмүүст ахиухан ном, эсвэл өөрийгөө хөгжүүлэх хүч урам хэрэгтэй болдог. Зарим хүмүүст шил архи ба нухах махлаг хүүхэн. Хамгын аймар хувь заяа энэ хоёроос таашаал авдаг хүнд л байдаг байх. Тэр хүн хаашаа ч ирсэн түүнд хэнч баярлахгуй. Хаа явсан газраа хүний нүд үзүүр болж явдаг байх, тиймүү.
Пролетаруудад нуршссан яриа дэмий санагдаж, сэхээтнүүдийг хулгайч яриа айлгадаг. Харин тэр бүгдээс цааш харвал ямар бэ? Өнөөх л оюун ухааны ба боловсролын хана тулна. Түүнээс цааш хархыг аль аль нь ч хүсдэггүй тохиолол бий- тэр нь мөргөлдөөний эх үүсвэр болно. Заримдаа амьдрал ямар муухай нүүр царай харуулдаг гэж бодноо...

За за, хамаагуй. Кино таалагдахгуй байж болно. Бидний амьдрал өөрийн гэсэн тогтсон хэмнэлээр өнгөрч оддог- өнөөх л соёлын хүрээ, хуримтлуулсан мэдлэг туршлагыхаа тогоон дотроо буцлан сууж байдаг. Кино үзэхэд таалагдахгуй байж болно. Жишээ нь Хичкокыг хараад авсан байхад нэг өөр. Бас Гамлетыг уншаад авсан байхад бас нэг өөр. Таалагдах таалагдахгуйдаа ч биш.

Гол нь үзээд, жаахан бодоод, дараа нь дажгуй эсвэл мяа гэж хувааж болдог. Дараа нь мэргэжсэн иргэдийн юу ярьхыг сонсоод хараад- дараа нь өөр нэгэн хүний саналыг асуугаад явхад, тэд цааш цааш хүмүүстэй холбож өгдөг. Тэгж явхаар нэг ёсны бут шиг сагсайсан мэдлэгтэй болдог.
Гэлээ ч, сэнхэрсэн нэг нь кинобүтээлийг үзсэн хэрнээ, бүх амьдралынхаа турш үзсэн бүтээлийн тухай муу бодолтой хэвээр үлдэхийг үгүйсгэхгүй. Өмнө нь хэлснээр, таалагдах таалагдахгуйдаа биш.

Нэг ч уран зохиол, бүтээл өөр өөрийгөө даагаад амьдардаггуй, тал дунд ургах навч цэцэг шиг байж чадахгуй- бүх төрлийн уран бүтээлчид бусад уран бүтээлчдийн үлдээсэн нөлөөг өөртөө тээдэг- үүнийг үгүйсгэх аргаггуй. Бүх уран бүтээлчид гинжин хэлхээгээр өмнө нь бүтээгдэж байсан бүтээлүддээр тулгардаг- зарим нь үүнийг онгод гэнэ, эсвэл зарим нь хулгай гэдэг, зарим нь тасдаад, хайчлаад, буцааж наагаад өөрийн гэсэн уран бүтээл бий болгодог.
Энэ талдээр маргалдаад хэрэлдэж болно- гэвч гинжин хэлхээг үгүйсгэх бол тэнэг хэрэг.

Ямарч их юм биччихвээ... За, хамаагуй холдолгуй, яриагаа эхэлсэн уран бүтээлчийнхээ талаар ярья. Дани Улсын найруулагч бий гэж ярьж байсан. Ларс фон Триер гэж.
Яагаад энэ хүний тухай бичих болсон бэ гэвэл... Юу л даа... Эргэн тойронд бөөн хүн үзээд, би л харин тэнэг юм шиг ерөөсөө үзээгүй сууж байсын. Алдаагаа залруулах ухаантай, "Breaking the Waves" гэдэг нэртэй кануг нь үзлээ. Эхэндээ нээх ч тийм биш байлаа. Дараа нь Каад гипноздуулсан Маугли шиг болж билээ. Ямар учиртай кану болхыг би хэлэхгүй- эцэстээ толгойндоо лантуудуулсан юм шиг болж билээ. Өөрөө үз.
Гэвч нэг аймшигтай юм нь энэ найруулагчын дараагын киног нь үзэх ямарч сонирхол төрсөнгүй- кино нь муудаа биш. Эсрэгээр, дэндүү сайндаа байсым.

Гашуун туршлагаар хэлж байгаам. Учир нь ноднин миний хувьдаа дургуйцдаг исландын авьяаслаг дуучин бүсгүй Бьёоркын тоглосон "Dancer in the Dark" киног үзсэн юм. Энэ бас нэг бэрхшээл: дургуй хүнээ харсан тохиолдолд, кану мянган саак шагнал хүртсэн ч бай- шууд үзэж хархаас татгалздаг.
Надад тийм жүжигчид олон бий. Хархаас бүр сэжиг хүрмээр.

Гэвч сайн кинонд жүжигчин биш, найруулагч хамаг киног авч явдаг. Харин гоо сайханд өөрийгөө бүр түлхэм байж бишрүүлэх хэрэгтэйг, илдийн замаар ухаарсан залуу болхоор, өөрийгөө үсдэн байж харлаа.
Энэ удаад ч бас эндүүрсэнгүй- Ларс энэ кинонд Бьёоркын хамаг авьяасыг нь дэлбээлүүлэх юм. Бьёоркын дуулсан дууг нь зөвхөн суудлын бариулнаас барьж, өөрийгөө бүслэн байж үзэх хэрэгтэй- бүр тийм хүчтэй. Хийстэл нь авч байлээ.
Дараа нь "Dogville" кануг анх дэлгэцнээ гарахд нь харсан.
Гэвч канучаатар би орох ер нь дургуй л даа... Бөөнөөрөө попкорн залгилсан орилолдох сармагчингууд гоо сайхны хүчийг алаад байдын. Гэвч. Харамссангуй. Дараа нь хүйтэн хөлөрсөн савруугараа хүрсэн болгоноо татахыг татан байж үзлээ. Нэг ч удаа харамсаагуй.
Дараа нь гадаад хэлтэй юм болхоор, герман оросоор англиар бөөн мэдээлэл цуглууллаа. Мэдээж хэрэг, хэлтэй бол хөлтөй- мэдлэгийн хүрээ үүгээр тэлж, миний төсөөлж байгаагуй ертөнц өмнө нээгдсэн хэрэг. Жишээ нь Догма-95.
Энэ нь бол маш сайхан. Учир нь шинийг мэдэх шиг сайхан юм энэ хорвоод бараг үгүй. Архи эмэгтэйчүүдийг эс тооцвол.

Энэ удаад энэ найруулагчын тухай бичсэн ном худалдан авлаа. Зохиолч нь Стиг Бьёоркман- Ларс фон Триерын дотны найз, хамтран зүтгэгч. Бьёоркман энэ номыг түргэн бичээгүй юм байна- 1995 оноос 2005 он хүртэл, арван жилийн турш бичжээ. Дотон сэтгэлийн яриа, яаж авсан, хаана авсан гээд. Сурвалжлага гэхээс илүү дотны яриа маягаар зохиомжилсон, их сонин ном болжээ.


Ларс фон Триэр их сонирхолтой өмнөх үг бичсэн байх юм:

"Уран зураг анх үүсэхдээ, хадны зурагнаас эхэлсэн. Хүн төрлөхтөн хадандээр хэдэн зуун жилийн турш зурж, цагаа нөхцөөдөг байжээ. Удалгуй зурах техник нь сайжирч, эв муутай зураас нь бух эсвэл өөр нэгэн амьтны дүрс олжээ. Үй олон мянган жилийн дараа, одооны уран зургын төвшинд хүрсэн. Кино урлагыг мөн адил, уран зураг мэт харж үзэж болно. Кино урлаг бол зуухан жилийн настай. Бид дөнгөж бухыг зураад сурсан.
Бидний өмнө маш урт удаан зам байна. Тийм учраас би өөдрөгөөр ирээдүйг хардаг."


Кино урлаг гэгчийг урагш нь түлхээд байгаа хүмүүсийн бодлыг уншиж танилцсан байхад, бас л нэг өөр мэдрэмжтэй болох болвуу? 

Мэдээж, хувийн сонирхол болон таашаалаас үл хамаарч танилцах хэрэгтэй.

Догме-95 тухай:
https://warrior.blogmn.net/27227/dogme-95.html

16:58 - 2009-11-24 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax