जगन्नाथ

Гялс нэг бичлэг

 Хэдэн сар бичлэг хийгээгүйдээ санаа зовоод, гялс нэг бичлэг хийхээр шийдлээ. Сэдэв ямар мундах биш, нойроо дийлж ядан хэдэн үг хооронд нь холбоод унтах минь. 
Яагаад гэнэт ухаан орсон юм шиг бичлэг оруулхаар шийдэв гэж уншигч маань гайхна байх л даа.  Тэр амархан. 
Монголын элчин сайдын яаманд утасдаж хэдэн зүйл лавлах хэрэг гараад, утасдав аа хөөрхий. Утасдаад, нилээд удаан дуудсаны эцэст нэг эмэгтэй хүн авч байх юм гэнэ. Учир начраа тайлбарлаад хариу хүлээтэл, өөдөөс маш сонин харьцаж байх юм гэнэ: "Өөш, чи хүе..." гэх мэтчилэн.
 
Тэр эмэгтэй нь ямар гээч хашааны банхаруудтай харьцаж өсөж том болсон юм бол, бүү мэд. Бас намайг хэн гэж бодсон юм байгаан, бүү мэд. Яагаад гадаадын элчин сайдын яаманд ийм хүн сууж байгаа юм бол, бас л ойлгомжгүй. Энэ бол цаг хугацааны нугчаанд дарагдах нууц биз. Ер нь албан байгуулагт, тэр тусмаа гадаадад нутаг төлөөлж явж байгаа бол жаахан ч гэсэн харьцааны соёл байхад илүүдэхгүй гэдгийг сануулахад, "Чи юугээ мэддэгийн" маягийн харьцаатай байгаа нь гайхал төрүүлэх нь ойлгомжтой. 
Ер нь манайхны хэний хэн нь болох нь ил гарч, жинхэнэ нүүр царай ил харагддаг нь гоё - алтны дэргэд гуйл шарладаг бол, манай зарим монгол золбин нь золбингоороо үлддэг. Золбин гичийг хашаанаас нь гаргаж болох боловч, хашаа болон золбин бүдүүлгийг нь толгойноос нь гаргаж хаяж болдоггүй. 
Энэ ярианы дараа өөрийн эрхгүй нутгаа санах нь тэр. Сонин сайхан харах санаатай мэдээ эргүүлтэл, түмэн олны анхаарлын төвд өршөөлийн хууль. Өршөөлийн хуулиар Энхбаяр суллагдаж, баахан улс төр хутгана гэсэн л твитүүдээр интернэтийн монгол сегмент дүв дүүрэн. 
Бахархмаар, хүмүүс улс төр сонирхож, бага ч болов ирээдүйдээ анхаарч байгаа нь. Даанч тэр улс төрдөө ямар ч ойлголтгүй нь хөөрхөн юм даа... 
Ер нь миний энэ хэдэн ухаан муутай бичлэгийг уншаад байдаг ухаалаг залуучуудад гэж хэлэхэд: бэлэн байцгаагаарай л гэж дамжуулмаар байна. Тун цөвүүн хүйтэн цаг ойртсоор л байна. Хонх хангинасаар л. Харин хэнийх нь араас хангинан цохилж байгаа болдоо. Чиний араас уу? Үгүй л байгаасай. 

22:59 - 11.8.2015 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD G
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo
idiomatic-dormant
idiomatic-dormant