जगन्नाथ

Асуулт-хариулт v.0.3

Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм. 

Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу

Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмни...

17:06 - 2011-12-12

Тодорхой жор

Жагсаад байх нэг тэнэг. Гэхдээ байгаа байдалтай эвлэрээд байх бүүр ч хэцүү? Өөрчилмөөр байна: нийгэм, улс төр ялзраад байна. Бид чинь мөхлийн замд уруудан давхиж байна! Миний оролцоо гэж хаа байна? Төмс шиг амьгүй баймааргүй байна, юм хийж бүтээмээр байна. Яах уу тэгээд.

Монголд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Санаа нэгтэнгээ цуглуул. Нам байгуул. Байгуулж чадахгүй бол бэлэн бүлэг, аль эсвэл намд элс. Одооны хуулийн дагуу би ямар нэгэн парламентын бус арга чамд заамааргүй байна. Үнэндээ тийм тэмцлийн арга хэлбэр одооны эх орны маань байдлыг улам доройтуулна. Зөвхөн хуулийн дагуу л тэмцэх хэрэг...

20:10 - 2011-07-27

Ярилцав

Нутгынхаа хүнтэйгээ тааралдаж, хэсэг чалчиж тамхилав. Амьдрал-мамьдрал, ажил-мажил. Цаашдын төлөвлөгөө. Мань эр бразилийн өнчин хүүхдүүдийг асарсан хэсэг эмч нартай туршлага солилцож, сэтгэл зүйч багш нарын гаргадаг амжилтын тухай ярилцав. Өнөөх бразилийн өнчин хүүхдүүд нь ихэвчлэн том болсныхоо дараа хар тамхичид, аль эсвэл гэмт хэрэгтэн болдог гэнэ. Тэр хүүхдүүдийг асран хамгаалж, чадварлаг мэргэжилтэнгүүдтэй хамтарч, мэргэжил амжиж эзэмшүүлсэн тохиолдолд 100%-ийн 1-5% амьдралын замаа олдог. Энэ нь том амжилт гэнэ. Өмнө нь 1-ээс бага хувьтай байдаг байсан гэнэ. Үүнийг Монголд аль болгон түрг...

02:01 - 2011-07-19

Захиа ирэв

Хөгшөөн, бодоод бодоод үзлээ л- Монгол соёл гэж юу байдын? Хамаг юм үүнээс эхэлдэг гэдгийг ойлголоо. гэхдээ Монгол түмний соёл гэж хаа сайгүй орилолдоод байгаа хэрнээ цаанаа шал дэмийрсэн нөхдүүд байдаг биздээ. Шаадаг хэдэн гарууд- монгол гэсэн хэрнээ, монгол бичгээ ч мэдэхгүй, эсвэл хэлээрээ ч зөв ярьж чадахгүй байгаа шд үнэндээ. орос хужаа н мэдэгдэхгүй. соовист ч гэх шиг, шокоол ч гэх шиг.

Эсвэл бидний соёл моёл хэл хил мал гэж бүлтрээд байгаа хэрнээ? Айн.
Монгол угсаатан гэхээр дээлээ тодрох юм байх. Тэр нь дээл. Өнөөх дээл нь ч монгол биш, хужаа. өөр юу байгаа билээ? дээл битгий өмс гэж ш...

20:07 - 2010-10-17

Ярилцлаа

Бодоод л байдаг юм... Яагаад сайн хүн байх гэж? Эрдэм мэдлэгтэй, сайн албан тушаалтай байж болоогүй юм байх даа? Эсвэл баян болоорой гээд захичиж чадаагүй юм байх даа. Аав ч хэлээд байсан л даа- гэхдээ аав маань намайг эр хүн болохоос өмнө талийгаач болсон болохоор, бүр сайн асууж амжсангүй. Хүүхэнтэй унтаад, эр хүн гэдэг чинь, эр хүн болохгүй шүү дээ.
Хорвоо ертөнц маань шударга биш байдаг. Харин аав сайн хүн болоорой гэж, мөн ч их захисан даа. За гээд л толгой дохидогсон. Ертөнц энэ хооронд ийм хурдан өөрчлөгдөнө гэж үү? Үгүй л байх. Надаас бага юм мэддэг байсан гэхэд, бас л үгүй юм шиг. Эцэ...

16:38 - 2010-09-30

Зөвлөгөө ирж байна

Төрөл бүрийн зөвлөгөө ирдэг- буруу орчуулсан, Монголыг мууллаа, элдэв балай юм бичлээ, киног буруу ойлголоо гээд. Мөн дагалдуулаад, хүүхдүүдийн шүүмжлэлтэй цуг зөвлөгөө орж ирж байх юм. Тэр дунд киног зөв ойлгох тухай. Бичлэгийн стиль, хэв маяг нь ихэвчлэн нэг хэвийн, "Човонбо лам хүүхдийн үдэшлэг дээр" гэдэг нэртэй.

Чиний бичсэн чинь хоорондоо зөрчилдөөнтөй байн, битгий бичиж баай ,мэдүү

Тэр зөрчилдөөн зөвхөн чиний толгойн дотор байна. 2 жилийн бичсэн юм маань, одооныхоос ер ялгаа байхгүй.

naad nom chin shal hudala.sonin bish ,


Яагаад надад сонирхолтой ном чамд сонин байх ёстой гэж?

Чи их сонин ...

19:24 - 2010-09-25

Ярилаа даа, анд минь...

Бид ялзралын туйлд хүрлээ. Бүгдийг нь буудах хэрэгтэй!
-Буудмаар байвал, хүүхдээсээ эхэл.

Биш, чи намайг буруу ойлгож- энэ муусайн даварсан хужаа нар, арай л дэндэж байна. Манай хэдэн цагдаа нарыг зодсон байна. Ийм маягаар үргэлжилбэл, хамаг эмчилгээ хоцорно. Шууд, шийдэмгийгээр тэр эрлийз хужаа нартай нь нийгмээс огтолж хаях хэрэгтэй.
-Өмнөх хариултаа дахин л давтахаас. Чиний "шууд шийдэмгий" гэдэг чинь болж өгөхгүй байна. Хүүхдээ буудахаас ялгаагүй зүйл болоод байна.
Чи нас бие хүрсэн, улс төрийн асуудалд өөрийн хараа бодолтой иргэн хүн бололтой. Мөн чиний дэргэд бас хэдэн арван нас бие хүрс...

21:18 - 2010-08-24

Асуулт-хариулт

-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж... Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн...

Мэдээж байхгүй. Нөгөө талаас бий. Өөрийн толгойгүй, гадныхныг дууриан галбиртаж, тэр галбиртсан этгээ...

15:55 - 2010-06-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo